2024.03.04
Орон нутгийн хөгжил
ХӨВСГӨЛ АЙМГИЙН 16 СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛНО
Хөвсгөл аймгийн нийт газар нутаг цасан бүрхүүлтэй, 9 сум зудын маш өндөр эрсдэлтэй, 10 сум эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа юм. Цас их орсны улмаас зам, даваа боогдож, малчид төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймгийн 5 сум буюу Жаргалант, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Их-Уул, Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай таван автомашин шийдвэрлэснийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Түүнчлэн, “Шинэ хөдөө-Хөвсгөл” төслийн хүрээнд Арбулаг, Ханх, Цагааннуур, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Ренчинлхүмбэ, Галт, Тосонцэнгэл, Тариалан, Рашаант, Цагаан-Үүр зэрэг 11 сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай автомашин удахгүй нийлүүлэгдэнэ. Ингэснээр Хөвсгөл аймгийн бүх сумдын Засаг даргын Тамгын газрын автомашин бүрэн шинэчлэгдэж байгаа юм. Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй манай Эрүүл мэндийн дэмжих хөтөлбөрийн хүрээнд 5 сумын Эрүүл мэндийн төв, Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 6 сумын Ерөнхий боловсролын сургууль шинэ автомашинтай болно.
Туулах чадвар сайтай автомашинаар сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, сургуулийг хангаснаар иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулж, бодит тусламж дэмжлэг болох юм.
Хөвсгөл аймаг дахь зудын нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулж, хүсэлтийг маань шуурхай шийдвэрлэж, арга хэмжээ авч ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарт нийт Хөвсгөлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Цаашид мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, малжуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арилжааны банкнууд дахь малчдын 1.3 их наяд төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг 1 жилээр хойшлуулж, зээлийн хүүг 6% байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцах зэрэг ажлууд хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22