АЛТАНШИРЭЭ, ДЭЛГЭРЭХ, ИХХЭТ СУМД РУУ УЛС, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
2024.03.11
Орон нутгийн хөгжил

АЛТАНШИРЭЭ, ДЭЛГЭРЭХ, ИХХЭТ СУМД РУУ УЛС, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

Монгол орны нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос нийт аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг болон Улс, аймгийн Онцгой комиссын тусламж дэмжлэгийн цуваа Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумд руу /2024.03.10/ хөдөллөө.

Түүнчлэн отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах юм. Мөн тус сумдын онцгой комисст Land cruiser 76-1ш, Nissan navara-2ш загварын автомашинуудыг гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ