Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
“Хүний эрх хамгаалагч”кино хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024.03.12
Хүний эрх

“Хүний эрх хамгаалагч”кино хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор Комиссоос “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлгийг “Шихихутаг” их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутнуудын дунд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Кино хэлэлцүүлгээр “Зоригтон”, “Та хүний эрх хамгаалагч уу?”, “Африк дахь хүний эрх хамгаалагч эмэгтэй”, “Намайг “өвөө” гэж битгий дууд” зэрэг хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааны тухай баримтат киног толилуулж, улмаар ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хороо хариуцсан ажилтан А.Балдангомбо хүний эрхийг хамгаалах үндэсний механизм, хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцооны талаар оролцогчдод мэдээлэл өгөв.

Баримтат кино үзүүлж, мэдээлэл хийсний дараа оюутнуудын дунд чөлөөт ярилцлага өрнүүлсэн бөгөөд цаашид хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгээ бататгахад чухал түлхэц болсон мэдээллийг хүлээн авлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ШИНЭ МЭДЭЭ