2024.03.15
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь сүхбаатар аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо
Аймгийн малын хорогдол 1 саяыг давж, Сүхбаатар аймаг 2 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар хурлын үеэр мэдээлэв.Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сумын Засаг даргын Тамгын газрын авто машин, Эрүүл мэндийн төвийн авто машинуудыг шинэчилсэн нь зудын нөхцөл байдалд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж байлаа.
2023 онд ЕБС-ийн багш нарыг компьютержуулах ажлыг шат дараатай зохион байгуулсан. Мөн боловсролын салбарт 21 аймгаа тэргүүлсэн түүхэн амжилт гарсныг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлж байв. УИХ-ын гишүүдийн хувьд зудын нөхцөлтэй холбоотойгоор нэгдсэн хуулийн төслийг өргөн барих, малжуулах ажлыг богино хугацаанд үе шаттай зохион байгуулахад анхаарч ажиллах болно. Мөн малын сэг зэмийн устгалыг орон нутагт өндөр түвшинд зохион байгуулахад холбогдох газруудтай хамтран ажиллана.
ШИНЭ МЭДЭЭ
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07