МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭХ ОРОНЧ ТҮҮХИЙ ЭДЭЭ УРАМШУУЛДАГ БОЛЛОО
2024.03.18
Орон нутгийн хөгжил

ЭХ ОРОНЧ ТҮҮХИЙ ЭДЭЭ УРАМШУУЛДАГ БОЛЛОО

Ноос, ноолуурын түүхий эдээс сарлагийн хөөвөр Монголд 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болдог, нэмүү өртөг шингээдэг түүхий эд юм. Гэхдээ жилд бэлтгэх боломжтой 500 тонн сарлагийн хөөврийн нөөцөөс дөнгөж 30%-ийг малчид самнан хөөвөрлөж, энэ салбараас олох орлого алдагдсаар байна. Үндэсний үйлдвэрүүд сарлагийн хөөврөөс жилд 20.6 тэрбум төгрөгийн орлого олж байгаа бол нөөцөө бүрэн ашигласнаар 560 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн орлогоо 4 дахин нэмэгдүүлж, 100-150 тэрбум төгрөгт хүргэх боломжтой байна.

Түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг бодитоор өсгөх, нэмүү өртөг бүхий эх оронч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монголын төрөөс анх удаа сарлагийн хөөврийн кг бүрт 10 мянган төгрөгийн урамшуулал олгохоор Улсын төсвийн хуулинд тусган шийдвэрлэсэн. Нийлүүлэлт нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэл сэргэж, эцсийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэн, эдийн засгийн өсөлт иргэн бүрт хүртээмжтэй болно.

Малчин Та бүхэн маань тун удахгүй сарлаг сүргээ бүрэн хөөвөрлөж, амьжиргаа орлогоо нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломжтой боллоо.

ШИНЭ МЭДЭЭ