МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.18
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.ГАНБААТАР: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН 5-10 ХУВИЙГ ЗАРНА

"Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэг уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах Монгол Улсын Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. 

Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар илтгэл тавилаа. Тэрээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг 2024 оноос эхлэн 10 хувийг биржээр арилжаалах бодлого баримталж байгаа бөгөөд 2026 онд 40 хувь хүргэхээр төлөвлөж байна. Мөн "Оюутолгой" ХХК-ийн зэсийн баяжмалыг арилжаалах талаар PDAC2024 чуулганы үеэр Рио Тинто компанийн удирдлагатай ярилцсан. 2025 оноос Оюутолгойн зэсийг борлуулж эхэлнэ гэдгийг хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ