МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Найрамдлын бүлгийн гишүүд Филиппин болон Тайландын Сенатын Ерөнхийлөгч нарт бараалхав
2024.03.19
Гадаад харилцаа

Найрамдлын бүлгийн гишүүд Филиппин болон Тайландын Сенатын Ерөнхийлөгч нарт бараалхав

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан, хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд чуулганы завсарлагааны үеэр Бүгд Найрамдах Филиппин улс болон Тайландын Хаант улсын Сенатад тус тус айлчилжээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ц.Сандаг-Очир нар байлцаж, Бүгд Найрамдах Филиппин улсын Сенатын Ерөнхийлөгч Эрхэмсэг Хуан Мигель Ф.Зубирид бараалхав. Энэ үеэр хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсоноос гадна ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.


Филиппин улсын хувьд татварын суурь шинэчлэлийг 2018 оноос амжилттай эхлүүлж, 2033 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлж буй талаар айлчлалын үеэр танилцуулж байсан юм. Энэ хүрээнд найрамдлын бүлгийн гишүүд Сенатын гишүүн Франсис Эскудеро, Төлөөлөгчдийн танхимын Төсөв, татварын байнгын хорооны дарга эрхэмсэг Жой Салсида, Сангийн Сайд Ральф Гонзалэс Ректо, Төсөв, санхүүгийн дэд сайд болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Карло С.Адриано, Дотоод орлогын товчооны Комиссар Жуниор Ромео Лумагуи нартай уулзлаа. Уулзалтаар Филиппин Улсад амжилттай хэрэгжүүлж буй татварын суурь шинэчлэлийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллага, дундаж давхаргыг хэрхэн дэмжиж буй талаар болон Монгол Улсын төсвийн шинэчлэлийн үе шат, зорилтуудын хүрээнд мэдээлэл солилцов.

Түүнчлэн энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд төлөөлөгчид Тайландын Хаант улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн хурлын дарга Эрхэмсэг Понпетч Вичитчолчайд бараалхаж, Үндэсний Хууль Тогтоох Ассамблей дахь Тайланд-Монголын Парламентын найрамдлын бүлгийн Ерөнхийлөгч Анусак Конгмалай болон найрамдлын бүлгийн гишүүд, Төсвийн байнгын хорооны дарга Наттапонг Ренгпанявут болон байнгын хорооны гишүүдтэй уулзсан юм.

Эдгээр уулзалтаар төсвийн эрх зүйн орчин, татварын бодлого, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цаашдын зорилтот ажлуудын талаар хэлэлцэж, хоёр орны найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлж, харилцан туршлага солилцох, олон талт чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулсан энэ удаагийн айлчлалаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үр дүн бүхий яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгуудыг хэлэлцсэнээс гадна цаашид хоёр улсын парламентын удирдлага, парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0092
Controller Execution Time ( User Module / Page )  0.4073
Total Execution Time  0.4166
  GET DATA  
$_GET['id']   11136
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,729,104 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/94689
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11136' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11136' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11136 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11136'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11136' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11136 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11136' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '94689' 
0.3858   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11136 OR `map`.`user_id` = 11136) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)