МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Оюу толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингэнфелдерийг хүлээн авч уулзлаа
2024.03.21
Гадаад харилцаа

“Оюу толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингэнфелдерийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Оюу Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингэнфелдерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Х.Булгантуяа сайд сүүлийн үед хийгдэж буй хууль эрх зүйн шинэчлэл, тэдгээрийг дагаж гарах дүрэм журам болон ээлжийн ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбогдуулан дундаж цалин хөлс тодорхойлох журмын талаар товч танилцуулав.

Хатагтай Дэйрдрэ Лингэнфелдер хэлэхдээ “Оюу Толгой” ХК нь Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбар дахь томоохон ажил олгогчийн хувьд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутгийг хөгжүүлэхэд Засгийн газар болон холбогдох нийгмийн түншүүдтэй хуулийн хүрээнд ил тод нээлттэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Мөн энэ үеэр Х.Булгантуяа сайд ирэх 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт 2 дахь удаагаа Улаанбаатар хотноо болох гэж буйг дурдаад тус арга хэмжээнд Хатагтай Дэйрдрэ Лингэнфелдерийг оролцохыг урьлаа. Энэхүү чуулганд 8 орны Парламентийн гишүүн, хурлын дарга зэрэг өндөр хэмжээний зочид илтгэгчээр оролцох юм.

ШИНЭ МЭДЭЭ