МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.21
Эдийн засаг, Худалдаа

Ц. Цэрэнпунцаг: Дотоодын үйлдвэрлэлийн зардал өндөр байгаагийн шалтгаан юу байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

2-3 товчхон асуулт асууя. Өнөөдөр энэ асуудлаар удаан хэлэлцэж гишүүд маань олон талаар санаа тавьж үндэсний үйлдвэрлэлээ, үйлдвэрлэгчээ дэмжих бодлого маань гажуудах вий гэж бодож байгаа. Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал дунд бас хэлэлцэж орж ирж байгаа асуудал бол Улаанбуудай тарьдаг  тариланчдын асуудал давхар яригдаад байгаа юм аа. Тэгэхээр засгийн газраас энэ гурилынхаа хувьд нээлттэй энэ өрсөлдөөнийг чөлөөт өрсөлдөөн бий болгох нь ээ. Гадаадын гурил үйлдвэрлэгчидтэй дотоодын гурил үйлдвэрлэгчид өрсөлдөх нь ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр та бүхэн чөлөөт өрсөлдөөн дээр гардаг сөрөг гарч ирдэг зүйл бол дотоод хүн будаа аваа гэж шахдаг бол мэдээж манайд будааны өртөг их байдаг гарц багатай учраас хөрс, цаг агаар олон зүйлээс хамаардаг тэгэхээр та бүхэн энэ дээр тооцоо хийгээд ер нь гурил үйлдвэрлэгчид өнөөдөр гурил гадаадаас орж ирээд чөлөөтэй гаалийн татвар хамгийн доод хэмжээ цаашлаад тэглээд өрсөлдөхөд манай дотоодын үйлдвэрлэгчдэд сөрөг тал байна. Жишээлбэл дотоодын будаа гадаад зах зээл дээр будаанаас хямдхан байх юм бол дотоодоосоо аваад гадаадаасаа чанараа сайжруулаад явчих хэрвээ дотоодын будаа үнэтэй бол гадаадаасаа будаа аваад ирнэ. Тэгэхээр нөгөө талд талдаа будаа тарьж байгаа улсдаа зөрөөг нь өгөөд будаа тарьдаг тариаланчдаа бол өөр бодлого орж ирээд өөр бодлогоор хамгаалаад стратегийн гол бүтээгдэхүүн гэдгээ хүлээгээд явах хэрэгтэй. Харин будаа бол стратегийн гол бүтээгдэхүүн юм бол гурилыг бид нар заавал нэг томьёон дээр авч яваад байх шаардлага байгаа юм уу энэ дээр та бүхэн ямар тооцоолол хийсэн бэ? Тариаланчид бол цаашдаа байна хамгаална тар бодлогоо гаргана тэгхээр өнөөдөр дотоодын гурил үйлдвэрлэгчдийг өрсөлдөөнийг ширүүсгээд тэгээд энэ дундаас ард түмнээ хожуулах гээд байгаан. Хямдхан үнэтэй сайн чанартай бүтээгдэхүүнийг даяарчлал олон улсын худалдаа хөгжсөн олон улсын чөлөөт худалдаатай худалдааных нь тариф болон тарифын бус арилгаж аль болох чөлөөт худалдааг дэмжиж байгаа. Дэлхийн худалдааны байгууллагуудад олон орнууд нэгдэн орж байна. Тэгэхээр зэрэг энэ дунд бид ялгаж салгаад засгийн газраас Улаанбуудай тариалж байгаа тариланчдаа ингэж хамгаална тусдаа гурил үйлдвэрлэгчдийг бусад гурил үйлдвэрлэгчдээ өрсөлдүүлэх. Манайд хэрвээ тоног төхөөрөмж нь үнэтэй орж ирдэг бол гаалийн татвараас чөлөөлж болно дандаа гадаадын хүмүүс ажилдаг юм уу энд чинь дандаа монголын хүмүүс ажиллаж байгаа энэ хүмүүсийн цалин гадаадын гурил үйлдвэрлэгчдийн ажилчдадаа өгдөг цалин нь өндөр байгаад байдаг юм уу. Аль орц нь бид нарт өрсөлдөх чадварыг сулруулаад байгаа нь тэрний талаар тооцоо хийж судалгаа хийсэн юм байна уу?

Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ