Д.Цогтбаатар: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого үргэлжлэх ёстой.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
Өнөөгийн нөхцөл байдал зудтай байгаа үед бол тодорхой бодлогын зохицуулалт хийх шаардлага байгааг ойлгож байгаа. Гэхдээ үүнийгээ хийхдээ бид ийм юм бодмоор байна нэг өдөр нь засаг энд бөөн либерал бодлого яриад л нэг бол бөөн дэмжинэ дэмжинэ гээд тэгээд тэрэнд нь бизнесүүд нь итгээд тэр юм нуу даа авсны дараа ийм их дэмжлэг авчихаад энэ компаниуд ийм муу юм хийж байна гээд төр өөрөө ийм юм яриад яваад байж бас болмооргүй байгаа юмаа. Яагаад гэвэл эсвэл цагаан эсвэл зохицуулалттай хар гэж ийм 2 өөр өнгийн юм биш энэ завсар чинь саарал өнгийн маш олон туяатай олон өнгө байж байгаа байхгүй юу бодлого энэ бодлогуудын хувилбаруудыг бид нар олох ёстой. Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбар дээр миний гарт европын холбооны худалдааны бодлогын бичиг баримт байж байна. CNCP гээд нөгөө зах зээлийн эдийн засагт европт чинь хөдөө аж ахуйн зах зээл хамгийн их зохицуулалттай байдаг байхгүй юу. Жишээлбэл 2021-2027 онд европын холбооноос хөдөө аж ахуйн салбартаа гаргаж өгч байгаа татаас нь 387 тэрбум евро байгаа байхгүй юу тэгээд энэ дээр тухайн улс орнууд хувиарлагдаад очиход очиж байгаа мөнгөн дээр 200% нэмж татаас өгөх боломжтой байдаг. Бид нар үүнийг бодолцохгүй байж болохгүй. Одоо аж үйлдвэрлэлийн салбар дээр либерал бодлого явуулахыг ойлгож байна. Харин хүнсний салбар дээр тодорхой дэмжлэггүйгээр явахгүй дэлхий дээр хаана ч байхгүй. Хамгийн гайгүй нь америк, австрали байдаг гэхдээ тэнд харагдахүйц дэмжлэг маш их байдаг байхгүй юу жишээлбэл маркетингийн зээл гээд л харахад тэр улаанбуудайгаа юм уу гурилын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа биш маркетингийн дэмжлэг юм шиг боловч тэр салбартаа өгч байгаа шууд санхүүжилт байгаа байхгүй юу. Тэгэхлээр бид нар энд юу яримаар байна гэхлээр энийгээ бодолцоод тарифаа өнөөдөр бол буулгах хэрэгцээтэй байгаа бол буулгаж болно оо. Гэхдээ үүнийгээ хугацаатай буулгаад буцаагаад өөрийн үндэсний үйлдвэрлэлээ бол дэмжсэн бодлого чинь үргэлжлэх ёстой шүү. Яагаад вэ гэхлээр аливаа юмыг алдах шиг амархан юм байхгүй буцаад сэргээх шиг хэцүү юм байхгүй. Төр өөрөө дэмжиж явж байснаа тэгээд үүнийг өөрчлөх болоод ирэхээрээ хувийн салбараа хэлэх хэлэхгүй үгээр хараагаад муулаад ингэж хэлнэ гэж ингэж бодлого өөрчилж болохгүй ээ. Ер нь бодлогыг өөрчилж байгаа бол урт хугацаанд энийгээ ярьж хэлж дэмжлэг үзүүлж байгаа бол удахгүй дэмжлэггүй болно шүү тэр хугацаанд та нар өрсөлдөх чадвартай болоорой гэж ингэж ойлгомжтой явж байж л өөрчилнө үү гэхээс нэг сэрж босоод л либерал нэг сэрж босоод л консерватив үгүй бол ..бодлогтой яваад байж болохгүй гэдгийг бол хэлмээр байгаа юмаа. Тэгэхлээр энэ дээр ахиад яг өнөөдрийн зудархантай нөхцөл байдалд бол ийм арга хэмжээ авч болноо хэрэв тэгээл авч байгаа бол дотоодын үйлдвэрлэлүүдээ хараагаад зүхээд байх шаардлага үгүй. Тэд нар чинь бизнесийн хүмүүс өөрсдийнхөө байр сууринаас үгээ хэлье үгийг нь дааж сурах хэрэгтэй. Нөгөө талаас энэ бодлого дараа нь нөхцөл байдал тогтворжоод ирэхээр буцаагаад яаж эднийгээ сэргээх вэ гээд. Хүнсний салбар бол стратегийн салбар бол мөн шүү, тэгэхлээр бид нар үүн дээр илүү бодлоготой хандах ёстой. Тэгээд үүн дээр цаг хугацаатай хандах ёстой л гэж бодож байгаа. За баярлалаа
Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.