![ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН АВТОЗАМЫН БООМТЫГ 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОЛОО](https://vip76.mn/media/news/original/2024/03/25/c40160a37554a8fe2a63f17d7348fcff.jpg)
2024.03.25
Орон нутгийн хөгжил
ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН АВТОЗАМЫН БООМТЫГ 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОЛОО
Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг улирлын чанартай 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай 24 цагийн горимд шилжүүлэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн нь ийнхүү биелэлээ олж байна.
Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай тохиролцсоноор 2023 оны 12 дугаар сарын 16-30-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох туршилтыг амжилттай зохион байгуулсан. Туршилтын хугацаанд тус автозамын боомтоор нийт 4 орны 1398 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд боомтыг цаашид 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтээ Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Үндэсний боомтын албанд хүргүүлэн ажилласаны үр дүнд Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэхээр болж байна.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2024/06/04/bf9b5fdf44e6f43b48b7a03dcc07bc71.jpg)
![](http://img.youtube.com/vi/hwJtKD_yQ0k/hqdefault.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2024/05/08/35ad665f92863243c4fcd04e02de2b3e.jpg)
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
![](https://vip76.mn/media/news/106x106/2024/05/08/be7e3ee01668babf7e22bc7d6b72a1e8.jpg)
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
![](https://vip76.mn/media/news/106x106/2024/05/17/afbfc80132ccb657f82f8c2bcb3aacfc.jpg)
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03