2024.03.26
Эдийн засаг, Худалдаа
Замын-Үүд боомтыг өргөтгөх дэд бүтцийн бүтээн байгуулалт дуусч, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хилийн “Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:
- Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
- Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
- Хүнд даацын авто замын барилгын ажил,
- Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
- Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэж дууслаа.
Замын-Үүд боомтын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх бүтээн байгуулалтыг 2019 оны 09 дүгээр сарын 12-нд эхлүүлж байсан бол өнөөдөр эдийн засгийн гол зангилаа болсон боомтын барилгын ажил бүрэн дуусч, ийнхүү албан ёсоор нээж байна. Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 233.5 сая юань, Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэлээ.
Ингэснээр Замын-Үүд боомтын өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болж байна.
“Замын-Үүд” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчилж, цаашлаад боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр Монгол, Хятадын худалдааны эргэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, транзит тээврийн зангилаа болон хөгжих юм. Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд боомтыг цаашид 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтээ Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Үндэсний боомтын албанд хүргүүлэн ажилласаны үр дүн Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн горимд ирэх 04 сарын 01-ний өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар болж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн байгууллагын албан хаагчидтай уулзлаа
2025.01.31
Төмөр замын агентлаг байгуулна
2025.01.07
Авто замын ажил үргэлжилж байна
2025.01.02
Боомтын сэргээн, шинэчлэх ажил үргэлжилсээр
2025.01.02