МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.21
Эдийн засаг, Худалдаа

Г.Тэмүүлэн: Газар тариалангийн салбар болон хөнгөн үйлдвэрийн салбараа хамгаалах бодлогыг тогтолцооны хүрээнд хийх нь зүйтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татварын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна. Бид нарын хувьд гол ярьж байгаа гол анхаарах асуудал бол иргэд хямд гурил хэрэглэх нь чухал байна гэдэг асуудал байгаад байгаа тэгэхээр өнгөрсөн жилүүдэд сүүлийн жилүүдэд гурилын үнэ тасралтгүй өссөн энэ нь стратегийн хүнс. Монгол Улс өөрөө гурил болон гурилан бүтээгдэхүүн тэр дундаа талхны хэрэглээ өндөртэй улс орон. Тэгэхээр инфляцад гол нөлөөлж байгаа бүтээгдэхүүн болсон нийт инфляцийнхаа 15%-ийг бүрдүүлж байгаа гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг бууруулах, үнийг эрсдэлээс хамгаалах нь төрийн бодлого гэж харж байна тэгэхээр энэ зарчмынхаа хүрээнд бол дэмжиж байгаа. Нөгөө талдаа ч гэсэн бид нарт цэгцлэх асуудал байна уу гэвэл байна. Зах зээлийн зарчмаар асуудлыг шийддэг, өрсөлдөөний хүрээнд үнийг нь тогтоодог хэрэв үнэхээр шударга бус зүйл шударга бус өрсөлдөөн байгаа бол монопол гэдэг зүйл байгаа бол гурилын мафи гэдэг зүйл байгаа бол бид нар энийг бол зайлшгүй цэгцлэх асуудлыг төр зохицуулалт хийх шаардлага байна.  Манай тариаланчдаас гомдол хэлээд байгаа, үйлдвэрүүд ашгийг нь авч байна гэдэг асуудал яриад байгаа  хэрэв зах зээлд өөрийн дураар үнээ тогтоож байгаа бол үүн дээр бид нар цэг тавих цаг болсон байх гэж хараад байгаа дуртай үнээ тогтоож байгаа бол зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа гэж харч байна. Гол анхаар номер нэг асуудал бол ард иргэд болоод хэрэглэгчдийн асуудал. Чанартай болоод хямд өртөгтэйгөөр байх асуудлыг шийдэх асуудлууд байна харин УИХ дээрээс хэрэв энэ асуудал шийдэгдээд, дэмжигдээд гарлаа гэхэд хариуцлагын асуудал цаана нь яригдана. Гаалийн албан татварыг нь чөлөөлөөд хэзээ хэдэн төгрөгөөр үнэ буурах уу, хэдэн хувиар буурах уу гэдэг хүлээлт нэгэнт ч үүснэ бид нарын хувьд үүнд хариуцлага тооцох ёстой үүндээр Хөдөө аж ахуйн яам хариуцлагатай хандах ёстой.  Зарим хэсэг анхаарах ёстой зүйл бол нэг байна Засгийн газар дараа нь тогтолцоогоор нь харах ёстой зүйлүүд байна. Эдийн засаг болоод хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаас гадна болгоомжилж байгаа зүйлүүд босгосон салбараа унагааж болохгүй шүү гэдэг болгоомжлол байгаа газар тариалангийн салбар болон хөнгөн үйлдвэрийн салбараа хамгаалах бодлого тогтолцооныхоо хүрээнд харах ёстой. Үнэхээр эрсдэл үүсэх бол төрөөс тодорхой хэмжээнд татаас, зохицуулалт,  урамшуулал өгч энэ асуудлыг бодлогынхон түвшинд тогтолцоогоор нь анхаарах зайлшгүй шаардлага байна. Нэг зүйлийг онцлуулаад тодруулаад асуух зүйл бол мэргэжлийн хүн биш учраас газар тариалангийн салбар дээр уналттай байгаа нэг асуудал байна. Үр тарианы чанар энэ жил болц муу байна гэдэг асуудлыг ярьж байна гэсэн зүйл яригдаад байгаа энэ хэр бодитой байгаад байна үнэхээр үр тарианы асуудал дэлхий нийтээрээ л тэр дундаа сүүлийн жилүүдэд асуудалтай байгаад байгаа.  Манай үр тарианы чанар болц муу байгаа дээр гаднаас авахаас өөр зайлшгүй шаардлага байгаа нөхцөл байдал хүссэн хүсээгүй үүсэж л таарна энэ дээр та бүхэн хариу шийдлийг хэлээрэй. 

Түүний асуултад ХХААХҮ-ийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ