“Мөнгөн алиалагч” цом хүртсэн хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно
2024.04.03
Барилга, Хот байгуулалт

“Мөнгөн алиалагч” цом хүртсэн хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • ·      Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд оролцож хоёрдугаар байр буюу “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
  • ·      “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-г хавсралтаар баталж, бүтцийн хүрээнд заасан чадамжуудыг нарийвчлан ур чадварын түвшингөөр нь сургалтын хөтөлбөр, үнэлэх аргачлал боловсруулж, түгээх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

ШИНЭ МЭДЭЭ