МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.04
Эдийн засаг, Худалдаа

Д.Сарангэрэл: Олон улсад сангуудын хөрөнгийг найдвартайгаар хадгалж ард түмэндээ очих үр шимийг нь улам өсгөдөг энэ тал дээр та нар ямар бодлого баримтлах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Юуны өмнө Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, Засгийн газар, Тавантолгой компанийн хамт олондоо талархал илэрхийлж байна. Манай Наранцогт дарга бол энэ компани дээр очоод бас их олон дэвшлүүд гаргаж байгааг бид мэдэж байгаа хамгийн гол нь олон жилийн турш амьгүй 1072 хувьцааны тухай бид ярьж байсан зөвхөн аман ярианы түвшинд байсан бол өнөөдөр ямар ч байсан 2 дахь удаагаа ард иргэд маань Тавантолгой компаниасаа, уул уурхайн баялгаасаа үр шимээ хүртээд ингээд явж байгаа нь бол  олон нийтэд би итгэл өгч байгаа гэж бодож байгаа яагаад гэвэл ард иргэд маань энэ уул уурхайн баялгаас бид хүртэхгүй байна, эдийн засгийн өсөлт бидэнд мэдрэгдэхгүй байна, баялгийн хуваарилалт бол шударга биш байна гэдэг ийм шүүмжлэл гомдлыг бол олон жил ярьж ирсэн өнөөдрийн энэ хууль орж ирснээр бол цаашдаа уул уурхайн баялгаасаа Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ард иргэд бол үр шимийг нь хуулийн дагуу хүртэх ийм боломжийг нээсэн хуулийн төслийг бол оруулж ирж байгаа учраас ингээд та бүхэнд талархал илэрхийлж байна. Миний хэлэх гэж байгаа 2 дахь зүйл бол ямар ч байсан бид бол Үндэсний баялгийн сантай болж байна аа энэ баялгийн сан маань бол ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэсэн 3 сантай байх нь энэ 3 сан ард иргэдтэйгээ яаж шууд уялдах юм бэ? энэ сангуудын ялгаа нь юу вэ гэдгийг та бүхэн маань нэг ажлын хэсгээрээ миний асуултыг нэг хувааж авч байгаад нэг тодорхой хариулт өгөөд орхиоч. Дараагийн хэлэх гэж байгаа зүйл  энэ сангуудын орлого төрийн санд төвлөрнө өө гэж төрийн санд төвлөрөхөөр зэрэг тодорхой хувь хэмжээ өсөх боломж нь би хязгаарлагдмал байдаг гэж боддог юм.Олон улсын туршлага бол энэ сангуудын хөрөнгийг найдвартай, алдахгүй байхаар өсгөдөг тэгж байж ард түмэндээ очих үр шимийг нь улам өсгөдөг та нар маань энийг одоо яаж хийе гэдэг ийм  төлөвлөгөөтэй байгаа юм бэ? Тийм ажлын хэсэг байгуулагдах юм бол ер нь энэ хуулийн төсөл дээрээ бидний ярьж байгаа саналуудыг оруулаад тодорхой дэвшил гаргах ийм боломж байгаа юу гэдэг ийм асуултуудыг тавиад дараа тодруулъя

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт  нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ