МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Энх-Амгалан: Орлогын зарцуулалтыг тодорхой болгож хуримтлал үүсгэх хэрэгтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

 УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Үндэсний баялгийн сангийн сангийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг бол дэмжиж байгаа. Энэ бол цаг үеэ олсон маш чухал зүйл энэ цаг үед л одоо хийх шаардлага хэрэгцээ үүсэж байгаа юм. Тэгээд энэ эрдэс баялгийн салбарын орлогыг одоо болон ирээдүйд иргэддээ тэгш хүртээх хуваарилах зорилгоор бол хэд хэдэн хууль, УИХ-ын тогтоол, ЗГ-ын тогтоол, төсөл хөтөлбөрүүд батлагдаж гарч байсан. Хүний хөгжлийн сангийн тухай хууль гарсан, Ирээдүй өв сангийн тухай хууль гарсан эд нар маань эргээд үр дүнгээ өгсөн гэвэл өгөөгүй ээ харин эсрэгээрээ Хүний хөгжлийн сангийн алдагдлыг засгийн газар үнэт цаас гаргаж засгийн газрын зээл болон урьдчилгаа төлбөр зэргээр санхүүжүүлж явснаас болж хүний хөгжлийн сан чинь өөрөө эргээд 1 их наяд гаруй төгрөгийн өр үлдээсэн.  Хөгжлийн банкны зээлийг бол дураар олгосноос болж  санхүүгийн маш том алдагдалд орсон энийг тухайн үеийн засгийн газар бие дааж шийдүүлж байсан. Ийм учраас би энэ дээр юу хэлэх гээд байна вэ гэхээр 1 дүгээрт орлогын зарцуулалтыг тодорхой байх ёстой. 2 дугаарт Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хуримтлал үүсгэх ёстой юм аа. Ингэж хуримтлал үүсгэхийн тулд үлдээсэн өр дардаг ийм сан болчих вий дээ гэдэг дээрээс санаа зовж байна энэ дээр ажлын хэсэг дараагийн хэлэлцэх явцдаа нэлээн онцгой анхаарна биз ээ гэж ингэж бодож байна.

 2 дахь нь бол. Энэ хуулийн танилцуулга дээр нэг зүйл байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.5-д заасан орлого төвлөрүүлэгч Хуулийн этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулсан шилжүүлсэн тохиолдолд энэ зүйлд заасны дагуу албан татвар ноогдуулахгүй ээ гээд мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн эзэмшигч нь хуулийн этгээдийн хувь оролцоо, саналын эрхээ бэлэглэх, өв залгамжлалаараа өвлүүлэх хэлбэрээр газар эзэмших ашиглах эрх ашигт малтмал, цацраг идэвхт, ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн бүрэн буюу хэсэгчилсэн бусдад шилжүүлсэн тохиолдолд 30%-аар бууруулна гээд энэ дээр би ямар санаа зовж байна гэхээр зэрэг энэ маань лицензийн наймаа болоод хувирчих вий дээ энийгээ нэлээн сайн анхаарч харахгүй бол бас болохгүй шүү гэдэг. Ийм 2 саналыг хэлье төслийг бол үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа юм аа.

ШИНЭ МЭДЭЭ