2024.04.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Бат-Эрдэнэ: Малчдад тулгарсан асуудал дээр цогц бодлого гаргах ёстой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

2009 онд Монгол мал хөтөлбөр малчдын талаар төрөөс баримтлах бодлого гэдэг 2 том бичиг баримт гарсан, бодлого гарсан.15 жилийн хугацаанд энэ бодлогууд маань тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн цаг хугацааны хувьд ч дуусгавар болж байгаа. Тийм учраас МАА-н салбар энэ уламжлалт нүүдлийн соёл иргэншил, өв соёлоо тээж байгаа дараа үедээ өвлүүлж байгаа улс орны оршихуйн дархлаа баталгаа болсон салбар руугаа одоо яах юм бэ? Эдийн засгийн одоо том салбар гэдэг нь ойлгомжтой. Нэг цогц бодлого гаргах ёстой энэ гаргах цогц бодлогын хүрээнд бол өнөөдрийн бидний санаачилсан энэ хууль мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан боловсруулж байгаа Малчны тухай хууль, ЗГ-аас Их хурлаа дэвшигдэж байгаа энэ бодлого зорилтууд нэг болно. Тэгэхдээ өмнө нь батлагдсан энэ хууль бодлогуудын хэрэгжилт тэнд гарсан  алдаа дутагдал зарим дэвшүүлсэн зорилтууд хэрэгжээгүй байгаа учир шалтгаан энд бол бүхэлд нь одоо цогц ийм мониторинг шинжилгээ бол хийж байгаа гэж ингэж ойлгож байгаа тийм учраас энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь би эхний ээлжид өнөөдөр энэ байгалийн гамшигт нэрвэгдчихсэн байгаа энэ малчин түмний хойшлуулшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд ерөөсөө л тодорхой 4 асуудал байгаа. 

Нэгдүгээрт бол саяын ярьдаг цогц бодлогын шинэчлэл хийх асуудал тавигдаж байгаа юм. Одоо тулгамдчихаад байгаа юм бол ерөөсөө л зээл. Энэ амьжиргааныхаа эх үүсвэрээс салсан энэ малчдын амьжиргааг яаж дэмжих юм бэ? Малжуулах дээрээс нь энэ орлого, ажлын байрыг нь цогцоор нь шийдэхгүй бол хөдөө ямар байдалтай байна вэ гэхээр хүмүүст арга байхгүй шүү дээ. Малаа барсан энэ хүмүүс төв суурин бараадаж байна замд портер дээр гэрээ аччихсан явж байгаа малчид залуучууд зөндөө таарч байна гаднаа мал байхгүй гэрээ зүгээр тэр чигээр нь хаячхаад  эзгүй байгаа айл өрхүүд зөндөө байна шүү дээ. Тийм учраас энэ тулгамдсан асуудал дээр бид нар анхаарлаа тавих хэрэгтэй байна. Бидэнд  хамгийн их тулгамдаж байгаа олон жил яриад шийдэж чадахгүй байгаа юм бол энэ малчдын залуу халаа яаж бэлтгэх юм бэ? малчин удам тасрах гээд байна шүү дээ энэ бол олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Мэдээж суурьшил дээр нь шинжлэх ухаан, техник технологийн хөгжил олон хүчин зүйл байна хэрэглээ байдал, зах зээлийн нийгэм олон хүчин зүйлүүд шалтгаалж байгаа учраас энэ төв суурин газар руу одоо шилжих шилжилт хөдөлгөөн их байна аа. Манай боловсролын тогтолцоонд байна үндсэндээ бол ерөөсөө малчин өрхүүд бол ээж нь юм уу одоо голцуу л ээж нь байна даа төв суурин хүүхдээ аваад бараадчихсан. Гэрт бол мал мал дээр хэн үлдэж байна? Өрхийн тэргүүн үлдэж байгаа ийм нөхцөл байна аа. Яагаад энэ багийн бага сургуулийг байгуулах, багийн бага сургуулиар боловсрол олж аваагүй. Гэж хэн хэлээд байгаа юм бэ? Бид нарын энд түүхэнд чинь бол багийн бага сургуулийг төгссөн шинжлэх ухааны соёл урлагийн нийгмийн чинь манлайлагч олон хүмүүс төрж гарсан шүү дээ. Энэ дээр онцгой анхаарал тавих хэрэгтэй байна аа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Лүндээжанцан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ