МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Г.Тэмүүлэн:Хамтын оролцоо, зохион байгуулалтаар мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санаал хэллээ.

 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

 Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль би өөрөө энэ хуулийн төслийн санаачлагчийн хувиар тодорхой хэд хэдэн зүйлүүдийг бас хэлье гэж бодож байна. Тэгэхээр үндсэндээ бол Монгол Улс мал аж ахуйн орон манай эдийн засгийн маань тулгуур салбар болсон энэ салбарыг бас бид нар бодлогоор төрийн зүгээс дэмжих зайлшгүй шаардлага бол байгаад нөгөө талдаа бид нар энэ салбарынхаа эрх ашгаас гадна энэ салбарт ажиллаж байгаа 300 мянган малчдын эрх ашгийг хамгаалах дээрээс нь энэ үйлдвэрлэлийг дэмжих бодлого энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн боловсрол эрүүл мэнд болоод нийгмийн баталгаа амьжиргаа орлогыг нь дэмжих энэ цогц бодлогын шийдлийг нэг талдаа гарах зайлшгүй шаардлага бол байгаа. Энэ дээр ний нуугүй Монголын ард түмэн бүгдээрээ энд сууж байгаа УИХ-ын гишүүн ч гэсэн бүгдээрээ би бас хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Тэр дундаа энэ жилийн одоо цаг уурын нөхцөл байдал зудын дараа бол бид нар маш том бодлогын өөрчлөлт хандлагын өөрчлөлтийг өөрчлөлт шинэчлэлтийг бол энэ салбарт бол зайлшгүй эхлүүлэх шаардлага байна гэдэг зүйл бол байгаа. Тэгэхээр төрөөс нэг талдаа энэ үйлдвэрлэлийг дэмжих МАА-н салбарыг дэмжих хүнсний бааз суурь болсон энэ салбарын тулгуур салбарыг бодлогын хүрээнд бол дэмжих шаардлагын хүрээнд бол бид нар энэ хамтын санаачилга хоршил нэгдлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаад байгаа юм. Аливаа хамтын хүч, хамтын оролцоо, хамтын менежмент, хамтын зохион байгуулалт бол дандаа амжилтад хүрдэг. Нэгдсэн, нийлсэн, хоршсон хамтарсан, эвлэлдэн нэгдсэн болгоноос бол дандаа л амжилт гардаг. Бизнес ч тэр аль ч салбарт ялгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нар зөвхөн холбооны тухай хууль 300 мянган малчид бүгдээрээ нэгдэж нийлж эрхээ хамгаалдаг болооч ээ бодлого зарчмаа үзэл баримтлалаа гаргадаг болгооч ээ энэ дээр суурь асуудлууд гаргаж тавьж төр засагтаа хүргэдэг болгооч ээ гэдэг суурь зарчмын хүрээнд бол бид нар энэ хуулийг дэмжинэ байгаа юм аа. Энэ бол цэвэр МАА-н салбар дотроо малчдын засаглал тогтолцоог бүрдүүлж байгаа өөр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдэж нийлэх суурь зарчмыг тавьж гарч ирж байгаа. Өнөөдөр газар тариалангийн холбоо гэж байгаад байна газар тариалан нэгдэж нийлж асуудлаа төр засагтаа хүргэж байна. Уяачдын холбоо гэж байгаад байна өөрсдийнхөө дур сонирхлын үндсэн дээр өөрсдийнхөө сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж нийлж салбарынхаа асуудлыг гаргаж шийддэг энэ суурь засаглал тогтолцоо бол 1 дүгээрт зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт засаглал тогтолцоо бол зүгээр суурь асуудал нөгөө талдаа бид нарын хувьд манай гишүүдийн маань асуугаад байгаа зүйл бол яриангүй үнэн. Бид бүхний хувьд энэ малчдын ажил амьдралыг нь бид нар яаж дээшлүүлэх юм бэ? Амьжиргаа орлогыг бид нар хэрхэн дэмжих юм бэ? Эрүүл мэнд нийгмийнх нь баталгааг нь хэрхэн хангах юм. Мэдлэг боловсролыг нь хэрхэн дэмжих юм. Энэ малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг хэрхэн нэмэгдүүлэх юм гэдэг нь асуудлуудыг бол бүгдээрээ гаргаж ирж тавиад байгаа юм. Тэгэхээр энийг шийдэх шийдэл нь бол ирэх 7 хоногт бид нар малчны тухай хууль гэдэг хуулийн төслийг бол өргөн барихаар хуулийн төслийг боловсруулаад явж байна цогцоороо малчдын тухай хууль тэр  энэ холбооны тухай хууль тэр нэг талдаа бол энэ өөрөө том бодлого болоод засаглал тогтолцоо эрх зүйн орчны томоохон бодлогын өөрчлөлт болно оо ингэж байж цаашдаа бид нар энэ Монгол Улсын МАА-н салбар тогтвортой оршин тогтнох эдийн засгийнхаа үр өгөөж болоод малчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж бололцоо бол суурь энэ бодлогын бичиг баримтуудын хүрээнд бол бий болно оо гэдгийг онцлон хэлэх гэсэн юм. Гишүүд энэ үндсэн дээр бол хуулийн төслүүдийг бол бүрэн дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Дараа 7 хоногт ч гэсэн орж ирэх малчны тухай хуулийн цогц бодлогын төслийг ч гэсэн та бүхэн бас дэмжээрэй гэдгийг болбол бас эцэст нь уриалж хэлэх гэсэн юм. Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ