Г.Анхныбаяр: Улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй, хүртээмжтэй үзүүлдэг болсон
2024.04.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Г.Анхныбаяр: Улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй, хүртээмжтэй үзүүлдэг болсон

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчигээг 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж иргэдэд үйлчилдэг байсан. Өнгөрсөн онд бүтцийн өөрчлөлт орж төв, цэгүүдээр улсын бртгэлийн үйлчилгээг иж бүрэн, цогцоор нь үзүүлж эхлээд байна. Энэ талаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяраас тодрууллаа. 

Нийслэлийн 9 дүүрэгт нэг цэгийн үйлчилгээ, Төрийн үйлчилгээний нэгдсэн 6 төв ажиллаж байгаа бөгөөд нэмээд 14 цэг байгуулаад байна. Эдгээрт хороодод ажиллаж байсан улсын бүртгэгч нарыг татан төвлөрүүлж зөвхөн иргэний бүртгэлийн үйлчилгээ бус хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэлийн нийт 23 үйлчилгээг нэг дор үзүүлж байна. Үүнд: 

Иргэний улсын бүртгэл
  • Төрсний бүртгэл 
  • Гэрлэсний бүртгэл
  • Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл
  • Эцэг /эх/ тогтоосны бүртгэл
  • Нас барсны
  • Иргэний үнэмлэхийн 
  • Гадаад паспорт
  • Биеийн давхцахгүй өгөгдөл /гар хурууны хээ/
  • Шилжилт хөдөлгөөний
  • Лавлагаа
  • Гэрчилгээний дахин олголт
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
  • Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэх
  • Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийн бүртгэл /худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэх, арилжих гэрээ/
  • Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах/ хэмжээ, зориулалт өөрчлөлт, хаяг/
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн бүртгэл /барьцааны гэрээ барьцаалбар, дуусгавар болох, түрээсийн/ 
  • Урьдчилсан тэмдэглэл 
  • Лавлагаа, хуулбар
Хуулийн этгээдийн улсын бүртгэл
  • Хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны бүртгэл
  • Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны бүртгэл 
  • Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэл,
  • Хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны бүртгэл,
  • Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл,
  • Хуулийн этгээдийн тамга, тэмдгийн хяналтын дугаарын бүртгэл
  • Лавлагаа, хуулбар

Улсын бүртгэлийн үйлчилгээг ийнхүү иж бүрнээр үзүүлэх цэгүүд харьяалал харгалзахгүй буюу орон нутгийн иргэн, өөр дүүргийн иргэн байхаас үл хамааран хүссэн бүртгэлийн үйлчилгээг өөрт хамгийн ойр цэгээс авах бүрэн боломжтой болж байгаа юм. Ингэснээр олон иргэнтэй хороодод улсын бүртгэлийн үйлчилгээ ачаалал ихтэй, бага хүн амтай газар ачаалал бага байх зэрэг улсын бүртгэгчдийн ажлын ачаалал тэнцвэржиж, үйлчилгээг чирэгдэлгүй иргэдэд хүргэх боломж нэмэгдэж байна. 

Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй 29 цэг, төвийн байрлал

Өнөөдрийн байдлаар Улсын бртгэлийн үйлчилгээг 29 төв, цэгээр үзүүлж байна.  Ингэхдээ бямба, ням гарагуудад ч үйлчлэх төвүүд ажиллаж байна. 24/7 цагаар тасралтгүй үйлчилгээ үзүүлэх цэг ч ажиллаж байгаа учраас улсын бүртгэлийн үйлчилгээг тасралтгүй иргэдэд хүргэх боломжтой болсон. 

  • Дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс /НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ/ - 9
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв - 6
  • Улсын бүртгэлийн үйлчилгээний цэг - 14
  • Хурдан цэг - 3 
  • Хороо - 4 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилж байна. 

Emongolia системээр дамжуулаад улсын бүртгэлийн 95 үйлчилгээг иргэд цахимаар авч байгаа бөгөөд энэ тоо 115 болгохоор ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ