2024.04.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Бат-Эрдэнэ: Малчид хоршоогоор дамжуулаад үйлдвэрлэгч, экспортлогч болох боломж бүрдэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн БОХХАА-н байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэ жил өвөл хүндрэхийг урьдчилж харж их хурал засгийн газраас арга хэмжээ авсангүй гээд яриад байна. Энэ өвөл амаргүй болох нь гэдгийг засгийн газрын тэргүүн, ерөнхий сайд 8 сард албан даалгавар гаргасан холбогдох үүрэг чиглэл өгсөн үүнтэй зэрэгцүүлээд салбарын яам өвлийн байдал амаргүй болох учраас Дорнод, Сүхбаатар аймагт бэлтгэсэн 60, 70 мянган тонн өвс тэжээлийг гадагш нь экспортод гаргахаар бэлтгэсэн байсныг хориглосон. Малчид малаа эргэлтэд оруулах боломж нөхцөлийг нь гаргаж мал бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөг гаргасан. 2013 онд засгийн газар, салбар яам арьс ширийг түүхийгээр нь гадагш гаргахыг хориглож шийдвэрийг хүчингүй болгосон. Махны квот гэж хүнд суртал цаана нь ашиг сонирхол шингэсэн энэ зүйлийг задалж өгсөн үүний үр дүнд 120 мянган тонн түүхэндээ анх удаа экспортод гаргасан ийм шат дараатай арга хэмжээнүүдийг хангалттай авч хэрэгжүүлсэн тэгтэл тооцоолж төсөөлж байгаагүйгээр гамшгийн нөхцөл байдал бий болсон учраас засгийн газар шуурхай арга хэмжээ авч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээний үр дүн. 2004-2008 онд нүүрсний үйлдвэр боловсруулалтын түвшинг дээшлүүлэх санал санаачлаг ордос энэ газруудад явж үзээд энэ талаар хэлдгээ хэлээд байсан. МАА-тай холбоотой зүлй гэхэд 2010-аад оны эхээр латин Америкийн 3 оронд явж үзээд тэр 3 орон бол малынхаа гаралтай түүхий эдүүдийг экспортод гаргадаг энэ сайн жишгийг бид аян замын тэмдэглэл бичээд төвийн хэвлэлүүд дээр нийтлээд их хурал дээр холбогдох газруудад нь саналаа хүргүүлээд, санаачлаг гаргаад ажилласан боловч 10 гаруй жил огт юм хийсэнгүй. 2012 оны өмнө эдийн засаг бололцоотой байх үеийн эдийн засгийг бол 2 жилийн дотор л элгээр нь хэвтүүлсэн шүү дээ. Улсын төсөв хөрөнгө оруулалт гэхэд 358 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттай өнөөдөр баялагтай эзэн болж байгаа авлигал хээл хахуулийг хааж байгаагийн үр дүнд 3,4 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалттай байна юм болгоныг үгүйсгээд ярьж болохгүй. Энэ хуулийг дэмжиж байгаа үндсэн шалтгаан бол уламжлалт хот айлаас эхлээд айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг энэ уламжлалт аравтын тогтолцоондоо малчид хөдөлмөрөө хоршихоос өгсүүлээд үйлдвэрлэгч, хэрэглэгч, экспорт гэсэн бүхэл бүтэн цогц системээр энэ асуудлыг оруулж ирж байгаад бүрэн дүүрэн дэмжиж байна. Яг өнөөдөр тулгамдсан зээл, гамшигт нэрвэгдсэн малчдын хохирол нэн тэргүүнд шаардлагатай малжуулах хөтөлбөр энэ гурвыг өнөөдөр хийх ёстой ажил. Ирээдүйд хийх ёстой цогц хөтөлбөрийг зохицуулж байгаа хуулийн төслийг бол бүрэн дэмжиж байна.       

ШИНЭ МЭДЭЭ