МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Батжаргал: Малын тэжээлийн ургамал тариалж болох газруудын судалгааг хийх шаардлагатай.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн БОХХАА-н байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Энэхүү хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна. Сая манай зарим гишүүдээс ч асууж тодруулж анхаармаар, хууль хоорондын нийцэл хангамаар ийм зүйлүүд яригдаж байна аа. Тэгэхээр ерөөсөө энэ МАА-н салбарыг байгаль цаг уурын эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрсдэл даах чадамжийг хангах тухай асуудал бидний хамгийн нэг том зүйл байгаад байх шиг байна. 2 дахь зүйл нь МАА-н салбарыг өөрөө эдийн засгийн үр өгөөжтэй өрсөлдөх чадвартай салбар болгох тухай асуудал. Тийм учраас махыг эдийн засгийн эргэлтэд оруулах тэр гарц шийдлүүдийг нь их тодорхой болгох тухай асуудал. ХАА-н бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, боловсруулах түвшнийг ахиулахад чиглэсэн бүхэл бүтэн сүлжээ тогтолцоог бий болгох тухай асуудал асуудлаар л дамжиж МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн асуудал яригдах ёстой юм аа. Энэ тал дээр хэлэлцүүлгийн түвшинд нэлээн анхаарч төсөл өргөн баригчийн талаар ч гэсэн яг чухам юу анхаарч энэ хуульд тусгаж оруулав гэдэг асуудал байна аа. Малчид маань малынхаа тоо толгойг өсгөе гэж бодохгүй байгаа угаасаа тэр улсуудад ажиллах хүчний ч бэлчээрийн ч аль аль талаасаа хомсдол хязгаарлалтууд нөлөөлөөд байгаа. Тэгэхдээ малын нэг малаас ашиглах ашиг шимийн хэмжээ буураад байгаа нөгөө талд үнэ цэний асуудлаас хамаараад тоо толгойн өсөлтөөр амьжиргаагаа хангах асуудал нь гол болчхоод энэ асуудал яваад байгаа тийм учраас төрийн зүгээс бол энэ МАА-н салбарынхаа үр өгөөжийг дээшлүүлэх, эргэлтэд орох, тэгээд өрсөлдөх чадвартай ийм аж ахуй байх талынх нь бодлого зохицуулалт энэ асуудлыг нь хийх ёстой би бол энэ талаас нь хараад байгаа. Энэ тал дээр ер нь ямар бодол байна вэ? 2 дахь зүйл. Монгол Улс бол яах аргагүй маш уудам өргөн нутаг дэвсгэртэй байгалийн бүслүүрүүд нь олон янз эрс тэс уур амьсгалтай тийм учраас нэг загвараар бүгдийг хийх бас боломжгүй тэр нь бол үндсэндээ чадахгүйдээ биш болохгүйдээ байгаад байгаа юм аа. Тэгэхээр малын тэжээлийн тариалалт үйлдвэрлэлийн асуудал болгох магад ч үгүй зарим бүсдээ илүү давамгайлж түүнийг нь бусад тэр болохгүй байгаа бүсүүд рүү нь хүргэх гэдэг юм уу борлуулах замаар асуудлаа шийдэх ийм л гарц гаргалгаа байгаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ тал дээр малын тэжээлийн ургамлыг тариалалт хийж болох энэ бүс нутгуудад ер нь дахин судалгаа юмнуудаа хийж тодорхой бүс талбайн хэмжээхээ асуудлыг тооцож зөв шийдэх асуудал байна уу? ингэж хараад байгаа юм. 3 дахь зүйл. Байгаль дандаа нэг янзаараа байдаггүй ээ тийм учраас өнтэй сайхан жилүүд үргэлжилнэ ээ энэ цаг үед өнөө малын тэжээлийн ургамал тариалж байгаа болон үйлдвэрлэл эрхэлж байгаа ААН-үүдийн чинь амьдрах амьжиргаа нь өөрөө асуудал үүсчихдэг юм аа. Өнөө бий болгосон тэжээлд борлуулж өгдөггүй алдагдалд орчихдог тэгэхээр энд бий болсон зүйлийг буцаагаад хэрэглэдэг тэр аж ахуйнуудыг нь дагуулж бий болгох ёстой юм энэ нь бордох аж ахуй байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ