МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Г.Тэмүүлэн: Малчдыг дэмжих хуулийн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай хэрхэн уялдаж байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн БОХХАА-н байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

Байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой тэр дундаа бас өнгөрсөн өвлийн хугацаанд зудын хүндрэлийн нөхцөл байдал улс орын хэмжээнд үүссэнтэй холбогдуулаад засгийн газраас оруулж ирж байгаа энэ зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээний тухай энэ хуулийн төслийг бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Би хувь талаасаа ч гэсэн малчны тухай хуулийн төслийг тун удахгүй ер нь ирэх нэг дэх гэхэд өргөн барина тэгэхээр ер нь бид нар цаашид бодлогын өөрчлөлтийг хийж МАА-н салбарыг цаашид аливаа учирч болох зуд болоод байгаль цаг уурын эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр бол тодорхой бодлогын том суурь өөрчлөлт хийх энэ хуулийн төслийг бол өргөн барьж байгаа энэ дээр төрөөс малчдын үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой хэрхэн ер нь зохистой дадлуудыг бий болгох вэ? Цаашид ер нь банк санхүүгийн байгууллагууд ч гэсэн МАА-н энэ үйл ажиллагаанд орж ирэхдээ бас ямар шалгуур шаардлагыг харгалзаж нэн хөнгөлөлттэй бол хөнгөлөлттэй зээл олгох малжуулах төсөл хөтөлбөрт бас ямар малчид хамрагдах ёстой ч гэдэг юм уу тодорхой шалгууруудыг бүүр нарийвчилсан зааж одоо тусгаж оруулж ирж байгаа. Тэгэхээр бид нар бас тэр хүрээндээ яах вэ аль аль хуулиудаа уялдуулаад ингээд явах нь бол зарчмын хувьд зөв байх гэж яриад байгаа юм. Би төсвийн байнгын хорооны даргын хувьд энд орсон 2 заалтыг бол зарчмын хувьд бол дэмжихгүй байна. 6.1.9 Жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хоорондоо төсвийн ерөнхийлөн захираг ч хооронд хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх гэдэг заалтыг дэмжихгүй байгаа. Яагаад вэ гэхээр төсөв захиран захирагч хооронд зохицуулалт хийлээ гэхэд хөрөнгө бол урсгал зардлынхаа хооронд бол төсвийн зохицуулалт хийх нь хуулиараа хориотой асуудал дээрээс нь хэрэв  энэ хуулийг хэрэгжүүлэхэд төсвийн тухай хууль болон тогтвортой байдлын тухай хуулиар зөрчилдвөл зөвхөн энэ нэг удаагийн хуулиа бол дагаж мөрдөнө өө гэдэг заалт орж ирж байгаа юм. Тэгэхээр энийг би зүгээр сангийн сайд, сангийн яамныхан маань бас яг ямар байр суурьтай байгаа юм бэ? Би мэдээж 5 их наяд гэнэ үү эсвэл нэг жилд 1 их наядын эх үүсвэр шаардлагатай байвал бид нар тэрэнд нь зохицуулсан таарсан зохицуулалтыг хийгээд явчхаж болдоггүй юм уу нэг дор ингээд төсөв дээр өөрсдөө дотроо зохицуулалт хийх хөрөнгө болон урсгал зардал хооронд зохицуулалт хийх төсвийн ерөнхийлөн захирагч хоорондоо дуусах зохицуулалтыг хийх энэ заалт өөрөө энэ жил батлагдсан 27 их наядын төсөв дотор бараг зохицуулалт хийх эрх үүсчих вий дээ. Цар тахлын үед бид нар яг энэ ЗГ-т бол онцгой бүрэн эрхийг хийгээд УИХ, ЗГ магадгүй шуурхай шийдвэр гаргаж чадахгүй ч гэдэг юм уу нэн яаралтай худалдан авалт хийхэд л энэ хуулийг гаргаж байсан бол магадгүй энэ маань бас Ковид 2 гэсэн ийм нэг төсвийн хууль зохицуулалт хийх эрхүүдийг батлагдсан төсөвт зохицуулалт хийх эрхүүдийг ЗГ-т бүрэн олгосон хууль болчих вий гэсэн болгоомжлол байгаад байна тэгэхээр энэ хууль нь саяын тэр 6.1.9, 6.2 дахь заалтыг чинь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөнө гэж авч байна яах вэ? Магадгүй саяын тэр малжуулах болоод хөнгөлөлттэй зээлтэй холбоотойгоор эх үүсвэр шаардлагатай гаднаас зээл тусламж авах гэж байгаа бол жишээ нь хугацаа нь заавал ч үгүй 12 сарын 30 хүртэл байх шаардлагатай юм уу? магадгүй сарын хугацаанд л зөвхөн МАА-тай холбоотой саяын ХАА-н сайдын багцын хүрээнд гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг юм эсхүл сангийн сайд багц дотроо ч гэдэг юм уу зохицуулалтыг хийх эрхийг өгөхгүй бол нийтдээ ярьж байгаа энэ төсвийн сахилга бат, хяналт, хариуцлага, төсвийн зүйл заалт бүрээр УИХ баталж олон нийтийн хяналттайгаар баталдаг гэдэг ийм зарчмуудыг л ярьж байгаа болохоос энэ маань төсвийн тухай хуулийг, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг цаашлаад магадгүй УИХ-ын Үндсэн хуулиараа олгогдсон онцгой эрхэн ч гэсэн асуудал үүсэх вий гэсэн болгоомжлох байх юм.

Түүний асуултад Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ