2024.04.19
Улстөр

Н.Учрал: Төрийн шийдвэр оновчгүй байгаа мэргэжлийн санал шийдвэрүүдийг сонсохгүй байгаатай холбоотой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цаг үетэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Н.Учрал:

2019 онд энэ хуулийг санаачилсан. Хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд ажлын хэсэгт өөрчлөгдсөн зүйл байхгүй харин туршлагатай парламентч Мөнх-Оргил гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Баттөмөр гишүүн хоёр энэ хуулийн ажлын хэсэг дээр ажиллаад нэлээд чамбай хууль гаргаж  байгаад маш их баяртай байна. Тухайнд үед үндэсний аж үйлдвэрийн зөвлөл гээд маш олон төрийн бус байгууллагууд энэ хуулийн концевцыг боловсруулаад их хурлын гишүүдэд танилцуулаач ээ гэж байх үед энэ хуулийг өөрсдийн санаачлаагаараа  хуулийн төсөл боловсруулагдсан. Энэ хууль батлагдсанаараа манай нөат-ын хууль дээрээ эдийн засгийн ангилал гэж байдаг түүнийг сангийн сайд баталдаг нэг ёсондоо эдийн засгийн ангиллууд дээр бизнесийн төрөл үүссэн ч гэсэн тухайн бизнесийн шинэ төрөл дээр шинэ мэргэжлийн холбоо байгуулах нь нээлттэй орхигдож байгаа тухайлбал одоо монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 460 хуулиас бараг 44 хуульд мэргэжлийн холбоо гэдэг нэр томьёо орсон мөртлөө мэргэжлийн холбоо гэж юу вэ гэдгээ аль ч хуульд тодорхойлоогүй өнөөдрийг хүрсэн тэгэхээр энэ хууль батлагдсанаараа төр мэргэжлийн байгууллагуудын хувийн хэвшлийн байгууллагуудын экспертүүдийн саналыг шийдвэр гаргалтад ашиглах бололцоо энэ хуулиар бий болж байгаа. Жишээ нь өнөөдөр сонгодог мэргэжлийн холбоотууд гэж нэрлэж болохоор хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, барилгын салбар барилгын хөгжлийн ассоциаци гэхэд л тусгай зөвшөөрлийг олгодог сайн жишгүүд байна мэргэшсэн үнэлгээчдийн институц, мэргэшсэн нягтлан бодогчдын институц гэх мэт мэргэжлийн холбооны статустайгаар үйл ажиллагаа явуулаад чадавхажсан холбоотууд бий болсон. Сая аялал жуулчлалын хуульд хүртэл аялал жуулчлалын холбоог хуульчлаад оруулаад ирлээ түүн шиг төр зарим шийдвэр гаргалтад нөлөөлж байгаа төр зарим бодлого шийдвэрээсээ салж мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг оруулахгүй бол цаашдаа эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих бололцоогүй болж байна. Манай төрийн шийдвэр оновчгүй байгаа энэ мэргэжлийн санал шийдвэрүүдийг сонсохгүй байгаатай холбоотой.Жишээ нь сая хийсэн олон сонсголууд, ногоон автобусны асуудал гэхэд л автобус Жагаа шиг нөхдүүдийг энд оруулж ирээд ногоон автобуны худалдан авалт хийсэн бол ийм байдал үүсэхгүй л байх байсан. Эмийн сонсгол хийгдлээ эм хангамж байгууллагууд, эрүүл мэндийн салбарын экспертүүдийг оруулж ирээд тухайн асуудлууд дээр хууль дүрэм дээр мэргэжлийн холбоонд чиг үүргийг шилжүүлсэн бол өнөөдрийн асуудал үүсэхгүй л байсан.Жишээлбэл 100 айлыг нүүлгүүлнэ гэж хэдэн жил ярив 2 газар зогсоол барьчхаад нүү гэхээр 100 айл нүүхгүй л байгаа биз дээ тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн санал бодлогыг сонсохгүйгээр л шийдвэр гаргаад байгаатай холбоотой. Төрийн яамны 3,4 мэргэжилтэн салбарын бодлогыг тодорхойлно гэдэг бол өнөөдөр оновчгүй шийдвэртэй шууд холбоотой тэгэхээр энэ шийдвэр гарснаар төр мэргэжлийн холбоонд чиг үүргээ өгөх, мэргэжлийн салбарын санал дүгнэлтүүдийг төрийн шийдвэр гаргахад нөлөөлнө. Энэ хууль гарснаараа өнөөдрийн мэргэжлийн холбоод тогтвортой үйл ажиллагаагаа явуулна нэг ч байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн яам, тамгын газар орохгүй ажлын хэсгийн үеэр төрийн бус байгууллагууд, ардчилсан намын бүлгээс өгсөн бүх саналууд туссан юм байна лээ.    

ШИНЭ МЭДЭЭ