Шилжилт хөдөлгөөний бүртгэл зогсоход ажлын 5 хоног үлдлээ
2024.04.22
Улстөр

Шилжилт хөдөлгөөний бүртгэл зогсоход ажлын 5 хоног үлдлээ

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль энэ жил болохтой холбоотойгоор иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл 2024.04.29-ний өдрөөс эхлэн түр зогсох тул дээрх хугацаанаас өмнө та шилжилт хийх бол бүртгэлээ хийлгэх шаардлагатай юм. 

Иргэн та харьяа дүүрэг, орон нутгийн улсын бүртгэлийн хэлтэс болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем Emongolia-аар дамжуулан иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх боломжтой юм. 

Түүнчлэн 1800-1890 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ