МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Цэрэнпунцаг:Тосонцэнгэлийн дулааны станц бол xувийн xэвшлийн бүтээн байгуулалт
2024.04.23
Орон нутгийн хөгжил

Ц.Цэрэнпунцаг:Тосонцэнгэлийн дулааны станц бол xувийн xэвшлийн бүтээн байгуулалт

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийн ажлын тайланг цувралаар хүргэж байна.

Өмнөх бүсчилсэн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүд хангалттай үр дүнд хүрээгүй гэж хэлж болно. Хөгжлийн бүсүүдийг хэвтээ болон босоо тэнхлэгээр холбож, Говь, Хангай, Баруун, Зүүн, Төв, Хойд гэж хуваан, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлын сонгуулийг эдгээр бүсүүдтэй уялдсан томсгосон тойргоор явуулахаар тогтоосон нь нөөц боломж, бодлого шийдлийг зангидах чухал алхам болж байна. Иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээн, хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөн ажиллаж буй төрийн түшээд энэхүү хөгжлийн бодлогыг тайлбарлан таниулж, ард олонтойгоо зөвлөн хэлэлцэх үүрэгтэй. Баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг багтаан, эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлтэй байхаар төлөвлөсөн юм. Эрчим хүчний тогтвортой эх үүсвэр бүрдээгүй, замын сүлжээ дутагдалтай хэвээр байгаа нь Баруун бүсийн сул тал болсоор байна. Эмзэг байдлынхаа суурь шалтгааныг танин мэдэж, өвөрмөц онцлог, давуу талдаа эзэн болсон Баруун бүсийн аймгуудын хичээнгүй хөдөлмөрч зон олон хэзээнээс мэрийн зүтгэж, урагшлан тэмүүлсээр ирсэн билээ. 2024 он бол Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил. Ховд хотоороо төв болгосон Баруун бүс нутаг Эрдэнэбүрэн, Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станцуудаар эрчим хүчээ хангаж, Улиастай-Алтай, Ховд-Улиастайн болон Арцсуурь-Бургастайн босоо тэнхлэгийн авто замуудаар тээвэр, логистикоо өргөжүүлэхээр ажиллаж байна.

Баруун бүсийн эрчим хүчний сүлжээний эх үүсвэр Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц

Улс орны хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх том төсөл, бүтээн байгуулалтыг дэмжих зүйлшгүй хэрэгцээ бол эрчим хүчний найдвартай, хангалттай эх үүсвэрийг бий болгох явдал билээ. Эрчим хүчний салбар нь эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь болдог нь ойлгомжтой. Эрчим хүчний хангамж, хүртээмж, найдвартай байдал, үр ашиг нь нийгэм, эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлдөг. Өнөөдөр цахилгаангүй бол хаана ч амьдрал байхгүй. Өргөн уудам Монгол орны малчид ч цахилгаан үүсгэврээ шийдээд, нүүдэллэн амьдарч байна. Дулааны цахилгаан станц мэдээж дулаан үйлдвэрлэнэ. Эрс тэс уур амьсгалтай Монголд жилийн хагаст нь халаалт зайлшгүй хэрэгцээ болж байна. Тэр дундаа Монголын хамгийн хүйтэн цэг Тосонцэнгэлд халаалтын эх үүсвэртэй болсноор тав тухтай амьдралын гол нөхцөл бүрэлдэж буй юм. Өндөр хүчин чадалтай, нэгдсэн халаалт шийдэгдчихвэл орон сууцны хорооллын тухай мөрөөдөж болно. Хашаатай айлууд руу дэд бүтэц татаад эхлэхэд байшингаа хаус болгох шиг амархан ажил үгүй. Дулааны Цахилгаан Станцын (ДЦС) үндсэн бүтээгдэхүүн бол үйлдвэрлэлийн уур юм. ДЦС-ын үйлдвэрлэсэн уур турбогенераторыг эргүүлж цахилгаан гаргаад, дараа нь халаалтын усыг халаадаг. Хүн төрөлхтний өнөөгийн өндөр хөгжил, дэвшлийн хөдөлгөгч хүч бол уур. Уурыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүмүүсийн ажлын ачаалал хөнгөрч, үйлдвэрлэлийн эцсийн Тосонцэнгэлийн 18 мВт-ын ДЦС ашиглалтад орохоор Аж үйлдвэрийн хувьсгал эхэлнэ гэж бид үзэж байна. бүтээгдэхүүний тоо нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний өртөг үнэд ч сайнаар нөлөөдөг талтай. Үүнийг дагаад арилжаа наймаа өргөжин, шинэ ажлын байрууд бий болсон түүхтэй. Энэ үйл явцыг Аж үйлдвэрийн хувьсгал гэдэг. Тосонцэнгэлийн 18 мВт ын ДЦС ашиглалтад орохоор Аж үйлдвэрийн хувьсгал эхэлнэ гэж бид үзэж байна.

Тосонцэнгэл ДЦС өөрийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөг 130.0 тэрбум төгрөг Энэхүү төслийн өртөг нь Завхан аймгийн Нэг өрхөд 6.0 сая Иргэн бүрд 1.8 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт болж, нутгийн хөгжилд үр ашгаа түгээх юм. Бүтээн байгуулалт Тосонцэнгэлийн ДЦС-ын барилгын ажлын явцад амрах цаг үгүй. Завхан аймаг нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг төвийн эрчим хүчнээс, 30 хувийг Тайширын усан цахилгаан станцаас хангаж байна. Тус аймгийн дэд бүтэц, дулаан, цахилгааны дутагдал нь аймгийн хөгжлийг чөдөрлөж иржээ. Тэгвэл 18 мВт ДЦС ашиглалтад орсноор эдийн засагт чухал нөлөө үзүүлээд зогсохгүй иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж нээгдэх юм.
Тосонцэнгэлийн 18мВт-ын дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлсэн шалтгаан

2020 оны сонгуулийн өмнөх уулзалтуудад явахад хүмүүс надад орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх хүсэлт нэлээд тавьж байсан. Тэр үед иргэдийнхээ санал хүсэлтээр Завхандаа томоохон бүтээн байгуулалт хийх шийдвэрээ аль хэдийн гаргасан юм. Миний шийдвэр бол улс орныхоо хөгжлийн бодлоготойгоо нийцсэн байхаас гадна мэдээж орон нутгийн онцлог туссан байх ёстой. Цэвэр эдийн засаг, бизнесийн үр ашгийг ганцхан талаас нь харалгүйгээр Завханы айл болгоны тооноор орох, үр өгөөжтэй том төсөл хийхээр анх санаачилсан ажил маань Тосонцэнгэлийн ДЦС юм. Хөдөөгийнхөн үйлдвэр гэж ярьдаг, шаарддаг, үйлдвэртэй болчих юмсан гэдэг. Орон нутгаа түшсэн мал аж ахуй, цагаан идээ, арьс шир, нэхий, сүү боловсруулах үйлдвэрлэлд хүчтэй цахилгаан хэрэглэдэг тоног төхөөрөмж шаардагдана. Томоохон үйлдвэрлэл явуулахад одоогийн цахилгааны хүчин чадал дутаж байна. Жишээлбэл арьс мулзлахад болон арьс боловсруулахад асар их халуун уур шаардлагатай. Гэтэл бид уургүй байж 20, 30 жил жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж ярьсан. Төсөв, гаднын тусламжаар ирсэн багаж төхөөрөмжүүд үрэн таран болж, ажиллахгүй болсон байна. Орон нутагт буй энэ асуудлыг шийдэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үүднээс ДЦС ын бүтээн байгуулалтын ажлаа өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн.
18 мВт-ын ДЦС
Төслийн судалгааны явцад Завхан аймаг 10 мВт л хэрэглэдэг бөгөөд тийм эрэлттэй гэдэг нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч бид Говь-Алтай, Хөвсгөл аймгуудыг хангах, цаашид баруун бүсийг эрчим хүчээр хангах ирээдүйгээ харж, 18мВт-ыг сонгон баталсан юм.
Тосонцэнгэлийн ДЦС-ын ирээдүй

Монгол Улсад өнөөдөр цахилгааны хэрэглээ жилээс жилд өсөж байна. Үүнтэй уялдуулан өнөө маргаашийн байдлыг харалгүй хорь, гучин жилийн ирээдүйн хэрэглээг тооцоолж, энэхүү төслийн хүчин чадлыг тодорхойлсон юм. Тийм учраас хажуудаа өргөтгөлийн зайтай, хоёр дахь өргөтгөлөө хийе гэхэд бэлэн байх нөхцөлтэйгөөр бүтээн байгуулалтын ажлаа гүйцэтгэж байна. Баруун бүс эрчим хүчний том сүлжээтэй болох бөгөөд түүний эх үүсвэр нь Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц байх болно.

Тосонцэнгэлийг сонгосон шалтгаан

Тосонцэнгэл сум нь манай улсын томоохон сумуудын нэг юм. Газарзүйн байрлалын хувьд Завхан аймгийн зүүн хойд хэсэгт орших ба баруун талаараа Завхан аймгийн Идэр, Тэлмэн сумд, хойд талаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, зүүн талаараа Завхан аймгийн Их-Уул сум, урд талаараа Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Цахир сумдтай хиллэдэг. Ойт хээр, хээрийн бүсэд хамаардаг, уур амьсгал нь нэлээд эрс тэс бөгөөд Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг буюу сэрүүн бүсэд багтдаг. Монголын хангайн нурууны голлох хэсэг буюу Тарвагатайн нуруу энэ сумын ихэнх нутгийг эзэлдэг юм.

Идэр голын эрэгт орших энэ сум баруун бүсээс ирж буй малын түүхий эдийн тээврийн зам дээр байгаа учраас боловсруулах үйлдвэрүүд хөгжөөд эхэлбэл алс хол Улаанбаатар луу хэн ч түүхий эд зөөхийг хүсэхгүй. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, тэдгээрийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэл, хөгжих бололцоотой байна. Малчид малаараа орлого олох хүсэлтэй байсан ч малын түүхий эд үнэд хүрдэггүй, арьс шир үнэгүйдсэн байна. Үүнийг боловсруулдаг 14 туршлагатай, найдвартай баг төслийг удирдаж, ажлын хэсгийг ахлах мэргэжилтнүүд бол үнэ цэнийг бүтээгчид билээ. Завхан аймаг нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг төвийн эрчим хүчнээс, 30 хувийг Тайширын усан цахилгаан станцаас хангаж байна. үйлдвэр нь ДЦС-аас гарах технологийн уурыг ашиглана. Малын түүхий эд, арьс ширийг боловсруулдаг уур дор хаяж 800, 900 градус байдаг. Тэгэхээр Тосонцэнгэлд үйлдвэр байгуулах дэд бүтцийг нь бий болгож өгч байгаа юм. Боловсруулах үйлдвэрийг малчинд ойртуулаад өгөхөөр өндөр үнээр арьс шир, ноос ноолуураа зарах бололцоо бүрдэнэ. Үүгээрээ малчдад ач тус нь очно. Завхан аймгийн газарзүйн байршлын өөр нэг давуу тал байгаа нь Оростой хойд талаараа хиллэдэг бөгөөд Тува, Саяаны нуруу, Сибирийн ойн цэвэрлэгээний асар их модыг Хятад руу гаргах сонирхолтой байгааг замд нь ашиглан, хэдэн зуун жил насалдаг модон байшин үйлдвэрлэх орчин үеийн технологи боловсруулах ажил юм. Цаашдаа хоёр дахь боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээгээд Хятад руу гаргах боломжтой гэж бид харж байна. УИХ-аар баталсан Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь Шивээхүрэнгийн төмөр зам цаахнуур нь дайрч гарч буй ийм ирээдүй, ирэх 50 жилийг нь хараад Тосонцэнгэлийг сонгосон юм. Арцсуурь-Шивээхүрэнгийн босоо тэнхлэгийн төмөр замын хөрөнгө оруулалтын гэрээ нь хийгдэж байгаа бөгөөд ийнхүү тал талаасаа төмөр зам, авто Инженерийн шугам сүлжээ тавих боломж нээгдэх бөгөөд айл өрх цэвэр, бохир ус, халаалтын шугамд холбогдох боломжтой болно. Тосонцэнгэлийн ДЦС баригдсанаар Малын түүхий эд боловсруулах үйлдвэртэй болно. Ингэснээр малчид боловсруулсан түүхий эдээ нэмүү өртгөөр борлуулан, орлогоо нэмэгдүүлнэ. зам, цахилгаан эрчим хүч гэх дэд бүтцүүд бүрдэж байна. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүч холбогдсон ч ДЦС гол ачааллыг нь үүрнэ. ДЦС баригдахаар цахилгаан, дулаан, уурын гурван эрчим хүч тогтмол, найдвартай, чанартай тасралтгүй үйлдвэрлэнэ. Тийм учраас манай бүтээн байгуулалт бол Баруун бүсийн эрчим хүчний бие даасан сүлжээний эхлэлийг тавьж буй хэрэг юм. Улсын төсвөөр арван жилд хийх ажлыг хувийн компани Олон талт хамтын ажиллагааны үр дүнд төсөөллөөс давсан бүтээн байгуулалт өрнөдөг. Нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөн буурна. Газар болон Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өснө. Орон нутагтаа ЖДҮ эрхлэх боломж нэмэгдэнэ. хоёр жилд хийж байна. Өөрийн хөрөнгө оруулалтын нийт төсөвт өртөг 130 тэрбум төгрөг болох урьдчилсан тооцоо гарсан. Энэ төслийн хувьд эдийн засгийн үр өгөөж нь нэгдүгээр зүйл биш. Гол нь нийгмийн ач холбогдлыг нь харж, ард иргэд, орон нутгийн хөгжлийн үндэс хэмээн зүтгэж, хөрөнгө оруулалтаа босгон, бүтээн байгуулалтаа тасралтгүй үргэлжлүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ