2024.04.23
Хууль, эрх зүй
Д.Цогтбаатар: Шүүхээ хэт их шүүмжилдгээс болоод шүүгчээр ажиллах хүн олдохоо болилоо
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр тус Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Муу л бол хойд овоохой гэдэг шиг шүүхээ муулаад суудаг болсон. Ийм сэтгэлгээтэйгээр Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй. Гэхдээ шүүхэд асуудал байхгүй гэсэн үг биш. Шүүхэд асуудал бий, шүүгчдэд асуудал бий. Харин үүнийг нь засдаг хүмүүс хууль тогтоогч бид. Бид муу ажиллаж байна гэсэн үг.
Шүүхээ балбасаар байгаад шүүгчээр ажиллах хүн олдохоо больсон. Баянхонгор аймаг л гэхэд Иргэний хэргийн танхим нь хоёр жил шүүгчгүй явсан байна. Сонгон шалгаруулалт зарлахад дөрвөн хүн ирсэн ч нэг нь ч тэнцээгүй байна" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21