МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.26
Хүний эрх

Ч.Ундрам: Эрүүл мэндийн шаардлага хангасан барилгын шинэ стандартыг мөрдүүлэх талаар яагаад ажиллахгүй байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг хэлэлцлээ.

Уг илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Монгол Улс дахь Хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 23 дугаар илтгэлтэй танилцаж байна. Энэ илтгэлийн гол зорилго нь юу юм бэ? тэндээс л бидний асуулт хариулт эхлэх ёстой. Миний ойлгож байгаагаар энэ илтгэл бол бидний хийсэн ажлын дүн энэ төр ажиллаад өнөөдөр ийм л нөхцөл байдалтай байна цаашид юу хийх ёстой юм бэ? гэдгийг бидэнд хэлж өгч байгаа гэж би ойлгоод байна. Тэрнээс хүний эрхийн комисс л бидний өмнөөс очоод л бүх юмыг нь засаж янзлаад л хууль дүрэм батлаад л хэрэгжилтийг нь хангуулаад ингэдэг газар биш. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бол үнэхээр зөрчигдөж байгаа энэ тайлантай танилцахаар бүр үнэхээр сэтгэл эмтэрч байна 0-5 насны хүүхдийн эндэгдлийн 45% нь дотоод орчны агаарын чанарын бохирдлоос шалтгаалдаг ийм ноцтой асуудал байна аа гээд энэ өгүүлбэр бол үнэхээр өр эмтэлж байна. Тэгээд энэ дотоод орчны агаарын чанарын асуудлаар 2022 онд би сонсгол зохион байгуулсан сонсгол зохион байгуулаад одоо ямар үр дүнд хүрчихсэн байгаа вэ гэхээр Алтанбулаг, Замын-Үүд дээр барилгын материалын лаборатори байгуулчихсан байна доторх тоног төхөөрөмжийн худалдан авалт нь. Бас тодорхой шалтгаанаар жоохон хойшлоод 6 сар гэхэд бэлэн болно гээд хэлж байна.Барилгын яам шинэ байшин барилгыг хүлээж авахдаа дотоод орчны тэр агаарын чанарыг нь хэмжээд улсын комисс гарын үсэг зурж хүлээж авдаг болсон байна.Эрүүл мэнд, боловсрол, Барилгын яамны сайд нарын баталсан журам  батлуулсан шинээр  сургууль, цэцэрлэг, эмнэлгийг засаж будах гэж байгаа бол ямар төрлийн будаг эмульс ашиглаж болох юм болохгүй юм.  Одоо барилгын стандартыг шинэчлэх гээд шинээр стандарт боловсруулаад стандартчилал хэмжил зүйн үндэсний төв дээр авааччихсан тэр стандартыг маань нэг мэргэжилтэн хав дарчхаад баталж өгөхгүй байна. Энэ барилгын материалаас чинь болж өчнөөн хүн нас барж байна шүү дээ. Хорт хавдар тусаж байна хорт хавдар залуужиж байна цаашлаад хүүхдийн хэрэглэж байгаа тоглоом сүүлийн үед бүр пластикаар хийдэг хувцаснууд гарчихсан байна хүний биед хортой формальдегид, Формалин, бензол гээд аймшигтай химийн бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн мянга дахих их болчихсон энэ зүйлүүдийг Монголд оруулж ирмээргүй байна. Гаднаас тийм хор авчраад хүүхдийнхээ аманд хийгээд баймааргүй байна энэ дээр та хэд маань  нарийн судалгаа хийж өгөөч ээ. Тэгээд бүр надад явуулж өгөөч ээ хэрвээ боломж байвал шүү дээ тэ?  би чинь сүүлдээ бүр савны үйлдвэр байгууллаа шүү дээ. Малчдын  сүү сааль усаа хийдэг сав нь хүртэл дотроо формалин гээд цэв цэвэрхэн ус хийхэд минутаар  бактери үрждэг савыг нь устгая гээд энийг оруулж ирж байгаа уул уурхайн химийн компаниуд нь буцааж өөрсдөө аваад дахиж хэрэглэдэг болмоор байна эсвэл тэрийгээ устгадаг. Зах дээрээс 10 20 мянгаар малчдад зараад байдаг аа болимоор байна тэрнээс болоод малчид нь өвддөг тэгээд л эрүүл мэндийн салбарын төсөв нь нэмэгдээд байдаг энэ асуудал. Дараагийн нэг чухал асуудал цахим орчин хөгжсөнтэй холбоотойгоор цахим орчин дахь хүний эрхийн асуудлыг бид нар судлах ёстой гэж үзэж байгаа. Жишээлбэл хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг гарлаа гэхэд нөгөө хүүхдийг нь хаана амьдардаг гэдгийг нь зарлаад л бараг хэн гэдгийг нь зарлаад л хандалт авах гэдэг юм уу яадаг юм улс төр хийгээд л улс төрчидтэй, эмэгтэйчүүдтэй холбоод л үүнийг одоо болимоор байна энэ арай дэндэж байна. Тэгээд л улс төрийн зорилгоор хүний насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг энд тэнд хийж цацаад л улс төр хийх гэж байгаа л тэр хүнтэй нь л хүнийг нь л шүүмжилдэг юм байгаа биз дээ. Тэгэхээр энэ цахим орчин дахь хүүхдийн асуудал нэг нэгнийгээ дураараа  бүүлийддэг болж байна худлаа гүтгээд л араас нь нийгмээрээ нөгөөдхөө шүүгээд л бараг цовдлоод л бүр сэтгэл санааны маш их хэмжээний хохиролд оруулж байна. 

Түүний асуултад ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа нар хариуллаа.

 

ШИНЭ МЭДЭЭ