МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ МАЛЧИДЫГ ТӨР ХЭЗЭЭ АНХААРАХ ВЭ
2024.04.27
Орон нутгийн хөгжил

МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ МАЛЧИДЫГ ТӨР ХЭЗЭЭ АНХААРАХ ВЭ

Хатуу өвлийг давж, хүндхэн хавартай нүүр тулж буй тариалангийн тулгуур төв Увс аймгийн Баруунтуруун сумын иргэдтэй уулзлаа. Баруунтуруун сум гурилын үйлдвэртэй болчвол баруун бүсийг гурилаар хангах бүрэн боломж тус суманд байна.

Газар тариалан эрхлэгч нарыг бодлогоор дэмжээд өгвөл боломжийн үнээр баруун таван аймгийг гурилаар хангаж, сумын иргэдийн хувьд ажлын байр нэмэгдэх боломж бий гэдгийг нутгийн тариалан эрхлэгч нар хэлж байна. Мөн тус сумын ЕБС 320 хүүхдийн хичээлийн барилга 1988 онд ашиглалтад орсон. Тус сургуульд 640 гаруй хүүхэд 2 ээлжээр хичээллэдэг нь сурагчдыг хөгжүүлэх сонгон, дугуйлан хичээллэх анги танхимын хүрэлцээ дутмаг байдаг.

Жилээс жилд сумын хүн ам өсөж сургуулийн хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь хичээлийн байрны өргөтгөл барих зайлшгүй шаардлагатай байгаа тул 640 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөл бариулах саналыг УИХ болон Засгийн газар, БШУЯ-нд уламжилж өгөхийг сумын сургуулийн хамт олноос хүслээ.

Тэрээр Баруунтуруун сумын гүүрний асуудлыг шийдүүлэх тал дээр Увс аймгаас сонгогдсон Их хурлын гишүүд болон аймгийн удирдлагуудад удаа дараа санал тавьж байсан ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй тул үүн дээр анхаарч өгөхийг иргэд онцлов. 

ШИНЭ МЭДЭЭ