УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН ЗАМЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЦАГ БОЛСОН
2024.04.27
Орон нутгийн хөгжил

УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН ЗАМЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЦАГ БОЛСОН

АН-ын ҮБХ-ны гишүүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалагийн хамт ТЭС суманд ажиллаа. Улаанбаатар хотоос 1378 км, аймгийн төвөөсөө 185 км зайд байрлах ТЭС сум улс төр, урлаг спорт, бизнесменүүд, хөдөлмөрч зон олноороо алдартай.

Хүн амын тоогоор Увс аймгийн 18 сумаас аймгийн төвийг оролцуулалгүйгээр эхний байранд ордог. Аймгийн төвөөс Тэс сум руу хүрэх зам элс, шавар, намаг, даваа гүвээ ихтэй. Үүнээс болж иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Замын асуудлаас болж эрүүл мэндийн тусламж авч чадалгүй хүний амь эрсдэх магадлал өндөр гэдгийг сумын эрүүл мэндийн төвийн хамт олон онцолж байна. Хүн ам ихтэй, тус сумын өмнө тулгамдаж буй энэхүү замын асуудлыг төрд хүргэж өгөхийг захилаа.

ШИНЭ МЭДЭЭ