МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Г.Тэмүүлэн: Инновацыг бий болгохгүйгээр судалгаа хөгжлийг бий болгохгүйгээр ШУ-ны хөгжил яриад ямар ч боломжгүй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Инновацыг бий болгохгүйгээр судалгаа хөгжлийг бий болгохгүйгээр  хөгжил яриад ямар ч боломжгүй.

Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. 20, 30 жилийн өнгөрсөн хугацааны хамгийн том алдаа бол ШУ-ны салбарыг бодитой дэмжиж чадаагүй энэ салбарыг хөгжүүлээгүй цаашид энэ салбарыг дэмжихгүйгээр, хөгжүүлэхгүйгээр бусад салбарын хөгжлийг ярих ямар ч боломж бололцоо байхгүй тэгэхээр би бол нэг талдаа бага зэрэг шүүмжлэлтэй хандах гээд байгаа зүйл бол маш том бодлогын бөгөөд хандлагын өөрчлөлтийг гаргах зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн 20, 30 жилийн алдаа оноог нэг талдаа цэг тавиад том амбицтай байвал яах юм бэ? Инновацыг бий болгохгүйгээр судалгаа хөгжлийг бий болгохгүйгээр  хөгжил яриад ямар ч боломжгүй. Том амбиц гээд байгаа нь ШУ-ны салбарыг хэрхэн эдийн засагжуулах вэ гэдэг асуудал байгаа нөгөө талдаа бусад эдийн засгийн тулгуур болсон салбаруудыг хэрхэн шинжлэх ухаанжуулах вэ инновацжуулах вэ шинэ технологи нэвтрүүлэх вэ гэдэг асуудал байгаа тэгэхээр энэ хоёрын уялдаа холбоо бодлогын зангилаагаар гаргах ёстой. Том амбиц гэж хэлээд байгаа нь нэг талдаа энэ салбараа дэмжсэн ч юм шиг дэмжээгүй ч юм шиг, амьтай ч юм шиг, амьгүй ч юм шиг байж байхаар илүү том түвшинд гаргаж ирээд шинжлэх ухааны яам гэдэг юм уу бодлогын түвшинд гаргаж ирээд эргээд төрөөс том бодлого яриад явмаар байгаа юм. Тэрнээс биш боловсролын яамны дэргэд гэдэг ч юм уу, ингээд зүгээр нэг агентлаг ч юм шиг хүрээлэн ч юм шиг ийм нөхцөл байдалтайгаар хөгжинө гэж харахгүй байгаа. Салбар болгонд энэ технологи хэрэгтэй байгаад байна тэгэхээр бид нар шинжлэх ухааныг, шинэ технологийг нэвтрүүлэх эдийн засгийн эргэлтэд оруулах эдийн засагжуулах харилцаа хамгийн чухал байна. Энэ дээр та хэд маань шинэчилсэн найруулга бодлогын түвшинд хийж байгаа дээрээ нэг мөсөн ул суурьтай нь хараад хийж болохгүй юу энэ салбарыг л тодорхой хэмжээнд бүрэн эдийн засагжуулж том засаглалыг нь бий болгож л явахгүй л бол өөрөөр энэ хурдаар явбал өөрчлөлт гарна гэдэгт хүнд байна. ХАА, Газар тариалан, МАА, Уул уурхай ч тэр хэрхэн хөдөлмөрийг нь хөнгөвчлөх вэ? Хөдөлмөрийн бүтээмжийгийг нь нэмэгдүүлэх вэ? Энэ технологийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг л хамгийн том асуудал болоод байна. Үйлдвэрлэлээ хэрхэн бий болгох вэ? үйлдвэрлэлээ бид нар шинжлэх ухаанчаар хэрхэн хандах вэ? Мэдээж төр бол бодитой дэмжлэгээ үзүүлэх ёстой нөгөө талдаа энэ салбар маань босож өндийгөөд бие даасан байдалтайгаар хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, салбар болгонтойгоо хамтарч ажиллах орон зайг бий болгох ёстой. Өнгөрсөн 2023 оны төсвөөс эхлээд нэг тал даа шинжлэх ухааны байгууллага болоод их дээд сургуулиудыг өөрсдөө орлого олох, захиран зарцуулах эрхийг нь нээж өгсөн. Энэ нь нөгөө талдаа төрөөс эдийн засгийн харилцаанд орох эрхийг нь нээж өгөөд байгаа үүний үр дүн хэр байна вэ? Үүн дээр үнэлж дүгнэж үзэх хэрэгтэй л байна. 

Салбарын сайд маань том амбиц дээр санал нэг байгаад талархаж байна. Үндсэндээ энэ шинжлэх ухааны салбар маань том амбицтай байж том тогтолцоотой, засаглалтай байж шинжлэх ухаан технологийн яамтай болгох зайлшгүй шаардлагатай гэж хараад байна. Үүн дээр оюуны өмчийг салгаж ерөөсөө болохгүй үндсэндээ бас л дагавар, дайвар салбар шиг л энэ энүүгээр хууль зүйн яамд ч очоод байдаг эргээгээд ШУ-ны технологийн яам байгуулагдах юм бол оюуны өмчтэй нь цуг бие даалгаад эргүүлээд бүх салбар болгонд инновац технологийг шингээх талаар ажилдаг бүтэц бүрэлдэхүүнийг л  хараад байгаа. Хэрэв хуулийн төсөл дээр ч гэдэг юм уу одоо их хурал дээр бодлогын шинэчлэлийг хугацаа заагаад хийвэл сайн байгаа шүү үүн дээр бас анхаарч ажиллаарай.

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ