МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай “Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024.04.29
Гадаад харилцаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай “Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Та бидний сайн мэдэхээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ерөнхий сайд байсан ноён Дэвид Камерон энэ өдрүүдэд МУ-д айлчилж буй юм.Тэрээр одоо тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайдаар ажиллаж байгаа бөгөөд бид яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ИБУИНХУ нь сүүлийн жилүүдэд ховор металлын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа, голлох улсуудын нэг бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллах асуудлаар өнгөрсөн онд тус улсын Эрдэс баялгийн асуудал хариуцсан сайд сайд Нурсат Ганитай хоёр удаагийн тусгайлсан уулзалт хийж, санал солилцсон маань ажил хэрэг болж эхлэж байгаад таатай байна.

Цаашид санамж бичигт тусгагдсан хүрээнд манай 2 улс дараах байдлаар хамтран ажиллах юм.

  • Ховор металлын чиглэлээр Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих боломжийг судлах;
  • Хоёр орны одоогийн давуу талыг ашиглаж ховор металлын чиглэлээр стратегийн зураглал, судалгааны ажлыг хийх, дэмжих;
  • Бүс нутгийн геофизик, геохими, геологийн зураглал зэрэг орчин үеийн, өндөр чанартай гео-шинжлэх ухааны өгөгдлийн багцыг судлах, энэ чиглэлээр харилцан туршлага судлах;
  • Британи-Монголын олборлох салбарын ажлын хэсэг байгуулах замаар худалдаа, эдийн засгийн форумуудыг дэмжих;
  • Их Британийн экспортын зээлийн агентлаг, Британийн экспортын санхүүжилтийн газрын зүгээс Монгол Улсад хэрэгжих боломжтой төслүүдэд экспортын зээлийн санхүүжилт болон даатгалын үйлчилгээг үзүүлэх;
  • Ховор металлын хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг хамарсан бизнес аялал тогтмол зохион байгуулах;
  • Олборлолтын чиглэлээр оюутан сургах, дадлагажуулах, боломжит тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг болно.

ШИНЭ МЭДЭЭ