2024.05.03
Орон нутгийн хөгжил
БУЛГАН АЙМГИЙН БУГАТ, СЭЛЭНГЭ, ХАНГАЛ СУМ, ХЯЛГАНАТ ТОСГОНД АЖИЛЛАЛАА
Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хангал сум, Хялганат тосгоны хөдөлмөрч, бүтээлч түмэнтэй уулзаж, улс эх орны хөгжлийн бодлого, хийж хэрэгжүүлсэн ажил, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулж, санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн хүрээнд Хөвсгөл, Булган, Орхон аймаг “Хойд бүс”-д болсон. Хойд бүсийн хөгжлийн үзэл баримтлал, баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Үүрийнтуяа танилцуулга хийлж, мэдээлэл өглөө.
undefined
Нутгийн иргэд Хойд бүсийг хөгжүүлэх арга зам, хийж хэрэгжүүлэх ажил, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх талаар асууж, Шинэ хоршоо хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, малчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, бодит орлогыг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай ажил болж байгаа талаар санал бодлоо хэлж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22