"ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН" АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2024.04.30
Эдийн засаг, Худалдаа

"ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН" АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж 2024.04.30-ны өдөр нээлтээ хийсэн "Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцааны салбарын нэгдсэн сургалт зөвлөгөөн"-ий үйл явц хөтөлбөрийн дагуу амжилттай үргэлжилж байна.

Тус сургалт, зөвлөгөөнийг ТӨБЗГ-аас зохион байгуулж буй гол зорилго нь Нийслэл болон 21 аймгийн Орон нутгийн өмчийн харилцааны салбарт ажиллаж буй удирдлага, холбогдох албан хаагчдад зориулж мэргэжил арга зүйгээр хангах, харилцан туршлага солилцох, төрийн өмчийн салбарт ажиллагсдыг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн учраас үр дүн сайтай байгаа талаар зөвлөгөөнд оролцогчид хурлын завсарлагааны үеэр ярилцаж байсныг дурдахад таатай байна.

Сургалтын үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, ахлах мэргэжилтэн Э.Ганчимэг, Д.Сувдмаа болон тус хэлтсийн хамт олон "Хяналт шалгалтын талаар" Орон нутгийн Өмчийн харилцааны салбарт үйл ажиллагаа явуулдаг 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад зориулж тайлбар танилцуулга, мэдээ мэдээллийг хүргэсэн юм.

Үүний дараа ТӨБЗГ-ын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, Д.Батболд болон тус хэлтсийн албан хаагчид "Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцааны талаар мэргэжил, арга зүйгээр хангах" сэдвээр сургалтад хамрагдаж буй нийт оролцогчдод сургалт явуулж, харилцан санал солилцож, туршлагаа хуваалцаж байлаа.

Сургалтын төгсгөлд нийт оролцогчдод зориулж Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа "Нийслэлийн өмчийн харилцааны газрын тайлан, туршлага" сэдвээр мэдээ, мэдээлэл хүргэснээр өнөөдрийн зөвлөгөөн өндөрлөнө. Нийслэл болон 21 аймгийн Орон нутгийн Өмчийн газрыг төлөөлж ирсэн 140 орчим албан хаагчдад ажлын амжилт хүсье!

ШИНЭ МЭДЭЭ