МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Б.Энх-Амгалан: Улаанбаатар хотыг задалж, хөдөөг дэмжсэн бодлого явуулж байж тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Монгол Улсын Үндсэн хуульд нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, аймаг нь сумд, сум нь багт хуваагдана гэсэн засаг захиргааны нэгжийн хуваарилалт байгаа. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бол энэ 57.2т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Тэрийг Засгийн газар өргөн барьснаар УИХ шийдвэрлэнэ л гэж байгаа л даа. Түүнээс дүүргийг хот болгон хороог тосгон болгон гэдэг юм бол байхгүй. Тэгэхээр энэ маань цаашдаа хэлэлцэгдээд явахаараа үндсэн хууль зөрчсөн асуудал болоод Цэц дээр оччих вий гэсэн ийм болгоомжлол байна. Тэгээд батлагдахгүй ингээд зогсоод дүүргээ хот болгочихсон чинь нийслэл нь дүүрэг, дүүрэг нь хороонд хуваагдана гэдэг нэгж чинь алга болсон гээд ингээд Үндсэн хууль зөрчсөн зөрчил рүү явчих вий гэдэг нь санаа зовж байгаа юм. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулаач. 2 дахь нь хүн ам нь нэмэгдэж байгаа бол нэгж нь ч нэмэгдэх ёстой нэгж нь нэмэгдэж байгаа бол төсөв нэмэгдэх ёстой, төсөв нь нэмэгдэж байгаа бол тосгоны статус хотын статус руу одоо явж болно оо гэсэн юм ярьж байна шүү дээ тэ. Тэгтэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0,3% дээр байж байгаа. Хүн амынх нь 50%-аар нь суучихсан байж байгаа. Үйлдвэрлэл үйлчилгээнийх нь 85%, их дээд сургуулийн нь 91%, хагас сая машинтай агаарын бохирдол, түгжрэл, усны бохирдол, хөрсний бохирдол гэх мэт их олон асуудал байна л дээ. Тэгэхээр нөгөөдүүлээ томруулаад хот болгочихоор энэ асуудал шийдэгдэнэ ээ гэж би харахгүй байгаа. Улаанбаатар хотыг задлах бодлого явуулж байж, хөдөөг дэмжсэн бодлогоо дэмжиж байж зах хязгаараа эзэнтэй байлгаж байж л Монгол Улс бүрэн бүтэн байна гэж харж байна түүнээс төсвийг нь нэмээд л нэгжийг нь нэмээд л нэрийг нь өөрчлөөд л ингээд л томруулаад байхаар энэ асуудал шийдчихнэ гэж бодохгүй байна л даа.Жишээлбэл хуулийн төсөл дээр яаж шийдэх гэж байгаа юм. Одоо ингэж хийгдсэнээрээ Улаанбаатар хот задрах бодлого явагдаад тэгээд цаашид дагуул хотууддаа очих гэсэн баталгаа нь юу вэ? Одоо дагалдаж орж ирж байгаа 34 хуулиа харах юм бол бүгд л төвлөрүүлэх бодлого байгаа. Төв рүүгээ  татан төвлөрүүлэх, нийслэл рүү татан төвлөрүүлэх тэгээд тэндээсээ зарах тэгэхээр бүс нутгийн хөгжлийн асуудал зах хязгаарыг эзэнтэй байлгах асуудал. Монголчууд тарж байж газар нутгаа бүрэн бүтэн байлгах асуудал юу болж  байна. Энэ 0,3%. Дээрээ л Богд уулынхаа урд хойно гараад л эсвэл Чингэлтэй уулынхаа урд, хойно нь гараад л, эсвэл Налайх Багахангай руугаа гээд өргөжихөөр л энэ бүх асуудал шийдэгдчихнэ гэвэл бас өрөөсгөл болох гээд байна л даа. Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. 

Түүний асуултад НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ