МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Г.Тэмүүлэн: Шинжлэх ухаан, технологийн хуульд тендерийн хууль үйлчлүүлэхгүй гэж заах нь төсвийн сахилга батыг алдагдуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Шинжлэх ухаан технологийн тухай хууль дээр анх өргөн баригдсан ЗГ-аас орж ирсэн яамнаас орж ирсэн энэ хуулийнхаа төсөл дээр шинжлэх ухаантай холбоотой аливаа төсөл болоод  суурь судалгаанд тендерийн хууль хамаарахгүй ээ гэдэг заалт бол анх өргөн баригдахад байгаагүй тэгэхээр би УИХ дээр байнгын хороон дээр ажлын хэсгээс болоод энэ аливаа Шинжлэх ухаан технологийн байгууллагатай хамааралтай тендерийн асуудлууд, тендерийн үйл ажиллагаанд нь тендерийн хууль үйлчлэхгүй гэж ерөөсөө орж болохгүй урьд нь төсвийн тухай хууль дээр  орох гэж үзсэн өмнө нь дахиад нэг орж ирж байсан энэ нь 3 дахь оролдлого нь болж байна. Тэгэхээр угаасаа бид нар энэ төсвийн сахилга бат болоод хяналт хариуцлагыг нь сайжруулах үүднээс төрийн мөнгийг ард түмний мөнгийг бид нар зөв зүйтэй сахилга баттай хариуцлагатай зарцуулах үүднээс бол тендерийн хууль дээр энэ хатуу зохицуулалтыг хийж өгсөн юм аа. Аливаа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд бүгд заавал ч үгүй тендерийнхээ хуулиар явна. Тэгэхээр энэ дээр бол зарчмын хувьд бол дэмжиж болохгүй заалтыг өчигдөр УИХ-ын дарга чиглэл өгсөн дахиад ажлын хэсэг байнгын хороонд орж ирж байгаа нь бол буруу байна гэж харж байгаа юм. Тэгэхээр бид нар ямар нэг байдлаар нэг хүрээлэнгүүдийг тендерт оролцох боломжийг нь тендерийн хуулиар хязгаарлаагүй шүү дээ 1 дүгээрт. 2 дугаарт зарчмын хувьд хувийн хэвшлийн хийж гүйцэтгэх энэ ажлыг төрийн байгууллага хийх өрсөлдөхгүй гэдэг бодлого явж байгаа шиг бол би зарчмын буруу гэж хараад байгаа тэгэхээр дураараа нэг гэрээ байгуулаад л судалгаа хийлгээд л тендер хамаарахгүйгээр гэрээ байгуулж ажил хийнэ гэдэг чинь нэг талдаа ингээд л мөнгө угаах ч юм уу ямар ч хяналтгүй л явах асуудал болно шүү дээ. Тэгэхээр өрсөлдөх гэж байгаа бол өрсөлд  тэгэхдээ зарчмын хувьд өрсөлдөх нь бол буруу гэж хараад байгаа юм. Ер нь бол татвар төлөгчдийн болоод энэ аливаа энэ төсөв тендертэй холбоотой асуудлууд төсвийн мөнгө төгрөг дээр заавал ч үгүй байх ёстой асуудал ингэж байж бид нар цаашдаа сахилга бат, хяналт хариуцлагыг хийх ёстой, дээрээс нь бүх тендер, худалдан авалттай холбоотой, төрийн мөнгөтэй холбоотой, төсөв хөрөнгө оруулалттай холбоотой асуудал бол заавал ч үгүй тендерийнхээ хуулиар явна аа энэ анхдагч хууль нь тэрнээс салбарын хууль дээр зааж өгч ингэж тендерийн хууль хамаарахгүй гэж нэг хуулиа үгүйсгэдэг анхдагч хуулиа үгүйсгэдэг ийм салбарын хууль бол байж болохгүй гэж харж байгаа. Тэгэхээр би зарчмын хувьд дэмжихгүй асуудал аа. Би төсвийн байнгын хорооны даргын хувьд эргээд энэ бид нарын том эргээд том хариуцлагатай холбоотой асуудал учраас ийм зүйл бол ерөөсөө байж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ