МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.03
Орон нутгийн хөгжил

Б.Жаргалмаа: Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар уу, шинэ Хархорум хот уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

 

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль орж ирж байна энэ хуультайгаа хэрхэн яаж нийцэж байгаа юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа бид нар тодорхой хэмжээний асуудлуудыг шийдвэрлэсэн бус уу. Улсын нийслэлийг Улаанбаатар байна аа гэдгийг Үндсэн хуулиараа бид нар заагаад өгчихсөн. Гэхдээ бид нар шинэ Хархорум хотыг босгож улсын нийслэлээ нүүлгэх энэ асуудлыг бас ярьж байгаа бүтээн байгуулалтын ажлууд эхэлчихсэн ерөнхийдөө явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхлээр энэ асуудлуудтай ер нь хэрхэн яаж зохицох вэ?гэдэг зүйлийг би асуух гээд байгаа юм. Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотуудыг байгуулах, хотын статусыг бий болгох гэдэг дээр Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиа бол дэмжиж байгаа. Зуунмод хотыг хот болгоод нийслэл Улаанбаатар хотод байгаа төрийн байгууллагууд Зуунмод руу шилжинэ гэж ойлгох уу эсхүл Зуунмод хот өөрөө бие даасан эдийн засгийн чөлөөт бүс байх тэр боломжийг нь энэ хуулиараа бид олгож өгөх гэж байгаа юу гэдэг зүйлийг асууя. 

Аймаг, орон нутгийн бүсчлэл, хилийн бүсийн асуудлыг энэ хуульд зохицуулж чадах уу, үгүй юу өнөөдрийг хүртэл Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ сумын 10963 га газрын асуудлыг нийслэл болон Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газрын зүгээс шийдвэрлэж чадаагүй хилийн бүсийн маргаантай асуудал байсаар байгаа. Энэ асуудал шийдвэрлэгдэж чадах уу, үгүй юу. Амарсайхан даргыг хотын дарга байхад Иргэдийн хурлын дарга Дагвын тавьж байсан санал байдаг. Өөрөөр хэлэх юм бол Богд уулыг тойрсон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хөшөөтийн болон Хөшгийн хөндий болон Майдар хотуудыг хот болгон эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгож эдийн засгийн боломжийг нээх, чөлөөт зах зээлийн зарчмыг тэнд бий болгох гэдэг юм уу? ийм асуудал яригдаж байсан. Энэ бүхэн энэ хууль батлагдсанаараа хэрвээ биеллээ олно гэж энэ хуулийг нэн түрүүнд дэмжмээр байна энэ тал дээр нэг тайлбар өгөөч ээ гэдэг зүйлийг асууя. Хархорин хот болон Улаанбаатар хотын ангиллын ялгаа, Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар уу шинэ Хархорум байх уу үгүй юу гэдэг ямар төлөвлөлттэйгөөр шинэ 100 хотыг бас оруулж ирж байгаа юм бэ? 

Түүний асуултад НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ