2024.05.08
Хууль, эрх зүй
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, Засаг даргын дэргэдэх агентлагийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.
УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгч, асуултад хариуллаа.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль олон жил дуншсан нэлээдгүй хүлээлт үүсгээд байгаа хуулийн төсөл билээ.
Хуулийн төсөл батлагдвал Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх юм.
Үүнээс гадна улсын зэрэглэлтэй тав, /Эрдэнэт, Дархан, Шинэ Хархорум, Багануур, Налайх/, орон нутгийн зэрэглэлтэй 44 /нийслэлд 14, аймгуудад 30/, мөн дагуул гурван хотыг байгуулж хөгжүүлэх юм.
Тиймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Орхон аймгийн иргэд салбар бүрийн төлөөллийн саналыг сонсох хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт зохион байгуулахаар боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22