МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ГОВИЙН БҮСИЙН СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИДТАЙ УУЛЗЛАА
2024.05.08
Орон нутгийн хөгжил

ГОВИЙН БҮСИЙН СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИДТАЙ УУЛЗЛАА

Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн Соёл урлагийн газар, харьяа соёлын байгууллагын албан хаагчид Төрийн ёслол хүндэтгэлийн танхимын Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Соёлын өвийг түгээн дэлгэрүүлж байгаа нийт соёл урлагийн байгууллагын албан хаагчиддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Монгол гэр” үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 4-12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.Тус арга хэмжээнд 21 аймаг угсаатны онцлог, өвөрмөц байдлыг шингээсэн монгол гэржж барьж, соёлын биет бус өвийн уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, уламжлалт гар урлалын ай савд хамаарах шинэ гэр барих, найр хийх ёс, зан үйл, монгол нүүдлийн зан үйлийг таниулж байна.

Түүнчлэн монгол гэрийн уламжлалт урлал, Уянга хийцийн гэр урлал, урц гэр урлал, гэрийн иж бүрдлийн уламжлалт урлал, эсгий ширмэл зэрэг 50 орчим Соёлын боловсролын оролцоот хөтөлбөрийг хүүхэд залуус, олон нийтэд 9 хоногийн туршид толилуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ