Хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав
2024.05.08
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав

“Шинэ хоршоо хөдөлгөөн” нь хоршооны гишүүн малчдад хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох гэрээнд талууд гарын үсэг зурлаа.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хөнгөлөлттэй хүүтэй зээлийг хэрэгжүүлэх гэрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д. Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х. Болорчулуун нар гарын үсэг зурав. Хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчдад 2029 он хүртэл нийт 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг арилжааны банкуудтай хамтран энэ онд 500 тэрбум төгрөг олгоно. Ингэхдээ арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгох жилийн 6 нэгж хувийн хүүгээс давсан төлбөрийг Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлнэ. Хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын амьжиргааг дэмжих, мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, эрчимжсэн, нэмүү өртөг шингээсэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал нөлөөтэйг төв банк мэдээлжээ.

УИХ-аас баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газрын тогтоолоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай тогтоолыг баталж, хэрэгжүүлэхээр болсон билээ.

ШИНЭ МЭДЭЭ