МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БАЯН-УУЛ СУМАНД АЖИЛЛАЛАА
2024.05.09
Орон нутгийн хөгжил

БАЯН-УУЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Баян-Уул сумын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, аврагчид, онцгой байдлын алба хаагчидтай уулзалт хийлээ.

Тус анги Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2015 онд байгуулагдсан бөгөөд Баян-Уул, Баяндун, Чулуунхороот, Дашбалбар, Цагаан-Овоо нутаг дэвсгэрт гал түймэр, гамшиг, аюулт үзэгдлийн голомтод үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд ажиллаж байна.


Ангийн албан хаагчдаас богино долгионы станц шаардлагатайг уламжилж, нүүрсний хулгайн асуудал, боловсролын салбарын ялгамжтай байдлын талаар асуулт асууж, тайлбар авлаа.

Түүнчлэн Баян-Уул сумын СӨБ, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, багш нар, эмнэлгийн байгууллагын ажилтнуудтай уулзалт хийлээ. 

Цэцэрлэгийн эрхлэгч өдрийн бүлэг, танхимаараа 295, хувилбар сургалттайгаа 315 хүүхэд СӨБ-д хамрагддаг. Гэтэл сумын хэмжээнд СӨБ-ийн насны 400 гаруй хүүхэд байдаг, цэцэрлэгийн барилга өвөлдөө халаалт тааруу, шинээр баригдсан ариун цэврийн байгууламж өвөлдөө хөлдөж, хүүхдүүд гарч бие засдаг асуудал тулгамдаж байгаа талаар хэллээ.

Мөн цэцэрлэгийн багш ажилтнууд ажил, хөдөлмөрийн нөхцлөөс шалтгаалж хүүхдийн тоо хамаарахгүй 50 наснаас тэтгэвэрт гардаг зохицуулалт салбарын хуульд оруулж болох эсэх талаар тодрууллаа.
Баян-Уул Дорнод аймгийнхаа 14 сумаас 5000 гаруй буюу хамгийн олон хүн амтай сум. Эрүүл мэндийн төвийн хувьд 20 ортой, 26 эмч, эмнэлгийн ажилтантай. Хэвтэн эмчлүүлэгсдэд ор хүрэлцдэггүй, хилийн сум, цаашдаа боомтын бодлогоос шалтгаалж өргөтгөл шаардлагатай байгааг ЭМТ-ийн дарга хэлж байна.

Албан байгууллагын ажилтнуудад “Шинэ хоршоо” хөдөлгөөн, бүсчилсэн хөгжлийн асуудлыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ