2024.05.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
УЛСЫН ФИЗИКИЙН XXXV ОЛИМПИАД ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Улсын физикийн 35 дугаар олимпиад 2024 оны 5 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдаж, өнөөдөр дүнгээ гаргалаа.
Олимпиадын Суурь боловсролын төрөлд 48 сурагч оролцож, онолын бодлогыг 3 цаг, туршилтын даалгаврыг 4 цагийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Олимпиадын Бүрэн дунд боловсролын төрөлд мөн 48 сурагч оролцож, онолын бодлогыг 4 цаг, туршилтын даалгаврыг 4 цагийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Харин багш нарын төрөлд 45 багш оролцож, онолын бодлогыг 4.5 цаг, туршилтын даалгаврыг 3 цагийн хугацаанд тус тус хийж гүйцэтгэлээ.
Мөн одон орны олимпиад амжилттай явагдлаа.
Улсын физикийн олимпиадыг зохион байгуулахад олимпиадын хорооны 33 гишүүн ажиллав. 8 туршилтыг МУИС-ийн хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори, ШУТИС-ийн Хэрэглээний ШУС -д зохион бүтээжээ. Олимпиадад цахим технологийг хэрэглэж, оролцогчдод мэдээллийг тухай бүр түргэн шуурхай хүргэлээ.