2024.05.17
Хууль, эрх зүй
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.