Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг 2024 онд татан гаргаж дуусгана
2024.05.20
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг 2024 онд татан гаргаж дуусгана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Хөвсгөл нуурын экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, эрсдэлээс хамгаалахаар живсэн усан онгоц, машин техник татан гаргах тусгай ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ орлогч даргаар Батлан хамгаалахын Сайд Г.Сайханбаяр Нарийн бичгийн даргаар ОБЕГ -ын дарга, Хошууч генерал Г. Ариунбуян нар ахлан ажиллаж байна.

Судалгаагаар Монгол улсын цэнгэг усны нөөцийн 74,6, дэлхийн 0,4 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурт 28 автомашин живсэн гэж тогтоожээ.

Татан гаргах ажиллагааны хүрээнд 2021 онд 1985 онд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг, 2023 онд 1968-2016 оны хооронд живсэн найман тээврийн хэрэгсэл татан гаргаж, 34,7 тн бохирдол аюулгүй болгоод байгаа аж. Татан гаргах ажиллагаа далайн мөс бүрэн гэсэхээр үргэлжилж, живсэн бохирдлыг энэ ондоо багтаан цэвэрлэж дуусгахаар төлөвлөжээ.

ШИНЭ МЭДЭЭ