БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
2024.06.04
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурна.

Өнөөдөр /2024.06.01/ Бүгд Найрамдах Беларусь Улстай хөдөө аж ахуйн салбарт урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах түншлэлийн 5 санамж бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК үзэглэлээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Беларусь Улсаас хөдөө аж ахуйн салбарт газар тариалангийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, хамтран ажиллах болон мал, амьтан, таримал ургамлын үр нийлүүлэхэд хамтран ажиллах юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

ШИНЭ МЭДЭЭ