МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар  иргэд сонгогчидтойгоо уулзаж байна
2024.06.13
Улстөр

Ж.Ганбаатар иргэд сонгогчидтойгоо уулзаж байна

Тэрээр УИХ-ын 9-р тойрог буюу БГД-т нэр дэвшиж байгаа. Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзангаа бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулсан юм.

  • 10 дугаар хорооллын далан дагасан авто замыг дүүргийнхэн маань Ганбаатарын зам гэж нэрлэдэг болсон байна лээ. Энэ зам болон түүнийг дагасан тохижилтын ажил 2021 онд хийгдсэн юм. Өмнө ямар байсныг иргэд маань санаж байгаа.
  • Мөн 2, 19 дүгээр хороодыг холбосон үерийн далангийн тохижилтын хэсгээр явж иргэдтэйгээ уулзлаа. Энэ хэсгийг 2022 онд улсын төсвөөр тохижуулсан юм.
  • Хог цугладаг, шороо тоос их босдог хэцүүхэн орчин байсан бол одоо манай дүүргийн хамгийн цэвэр, тохьтой, иргэдийн маань зорчих, амрах дуртай хэсэг болсон.
  • Энд далангийн хойд талын 17, 18, 19, 33 дугаар хороодынхон маань ихээр ирж амарч тухалдаг болсноо хэлж байна.

2024 онд Баянгол дүүрэгт #14_тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийлгэхээр төсөвт тусгуулсан. Энэ мэт тохижилтууд олон газарт хийгдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ