Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам хилийн талдаа өргөн, нарийн хос царигтайгаараа онцлог
2024.06.14
Улстөр

Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам хилийн талдаа өргөн, нарийн хос царигтайгаараа онцлог

Уг төмөр зам нь Монгол улсын түүхэнд миний үүсгэн байгуулсан компанийн өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 2 дахь төмөр зам бөгөөд ХОЁР ЧИГЛЭЛД барьсан нийт 470 км төмөр замыг вагон засварын Депо болон 3,300 орчим вагоныг иж бүрэн парктайгаар цогцлоож чадсан анхны хувийн хэвшил болсон юм.

Ханги боомтын ажиллагсдад зориулан 8 орон сууц бүхий ажилчдын цогц хотхоныг ашиглалтад оруулаад байна.
Энэхүү алслагдсан говийн нутагт баригдсан “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226.9 км төмөр замыг Монгол улсын түүхэн дэх хамгийн богино хугацаанд буюу 8 сарын дотор зөвхөн дотоодын туслан гүйцэтгэгч нарын хамт барьж дуусгасан юм.
Хөгжил гэдэг дэд бүтэц байгуулахаас эхэлдэг бөгөөд цогцоор нь шийдэж байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ