МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөөгийн сэргэлт гэдэг бол хөдөө ч тухтай сайхан амьдрах боломж юм
2024.06.17
Улстөр

Хөдөөгийн сэргэлт гэдэг бол хөдөө ч тухтай сайхан амьдрах боломж юм

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан анх өөрийн хөрөнгөөр Дорноговь аймагтаа иж бүрэн орон сууцны хороолол барьж метр квадратын баригдсан өртгөөр нь буюу 650 мянган төгрөгөөр худалдан авах боломжийг бүрдүүлж байлаа. Одоогийн байдлаар 1300 гаруй айлын МАНДАХ НАРАН хорооллууд босоод байна. Хороолол бүрд автомашины дулаан зогсоол, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбайг шийдэж цогцоор нь хөгжүүлсэн нь онцлог юм.

Эргээд бодоход миний хувьд маш үнэ цэнтэй, сэтгэл дүүрэн ажил болсон. Олон айл тухтай орон сууцанд гал голомтоо бадрааж амьдарна гэдэг тэр хэрээр амьдралын чанар сайжирч байгаа юм. Анх санаачлан хэрэгжүүлж байсан ажил маань өнөөдөр төрийн бодлого болж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Дорноговь аймаг 10 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтаар өргөжиж түрээсийн, ипотекийн, арилжааны гэсэн сонголтуудыг төрөөс нэвтрүүлээд байна.
Мөн 2024 оны 4 улиралд ашиглалтад оруулахаар Замын-Үүд суманд 384 айлын орон сууцны МАНДАХ НАРАН 6 хорооллын барилгын ажил үргэлжилж байна. Хөдөөгийн сэргэлт гэдэг бол хөдөө ч тухтай сайхан амьдрах боломж юм.


Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам хилийн талдаа өргөн, нарийн хос царигтайгаараа онцлог. Уг төмөр зам нь Монгол улсын түүхэнд миний үүсгэн байгуулсан компанийн өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 2 дахь төмөр зам бөгөөд ХОЁР ЧИГЛЭЛД барьсан нийт 470 км төмөр замыг вагон засварын Депо болон 3,300 орчим вагоныг иж бүрэн парктайгаар цогцлоож чадсан анхны хувийн хэвшил болсон юм.

Ханги боомтын ажиллагсдад зориулан 8 орон сууц бүхий ажилчдын цогц хотхоныг ашиглалтад оруулаад байна. Энэхүү алслагдсан говийн нутагт баригдсан “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226.9 км төмөр замыг Монгол улсын түүхэн дэх хамгийн богино хугацаанд буюу 8 сарын дотор зөвхөн дотоодын туслан гүйцэтгэгч нарын хамт барьж дуусгасан юм. Хөгжил гэдэг дэд бүтэц байгуулахаас эхэлдэг бөгөөд цогцоор нь шийдэж байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ