МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаа нээгдлээ
2024.06.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаа нээгдлээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. Энэ төв нь олон улсад хэрэгждэг хөдөлмөрийн нөхөн сэргээлтийн тогтолцоог Монгол Улсад нутагшуулах цогц төв болох юм.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулж иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтоомжийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна ажилд зуучлах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчдод зориулсан сургалтуудыг явуулна.

Мөн оюуны бэрхшээлтэй насанд хүрэгчдэд зориулсан өдрийн үйлчилгээ, ажлын байран дээр дадлагажуулах, хөдөлмөрийн нөхөн сэргээх, бизнес инкубаторын үйлчилгээ зэргийг явуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ