Говийн бүсийн хөгжил мөрийн хөтөлбөрт хэрхэн туссан талаар иргэд, сонгогчдод танилцуулж байна
2024.06.21
Улстөр

Говийн бүсийн хөгжил мөрийн хөтөлбөрт хэрхэн туссан талаар иргэд, сонгогчдод танилцуулж байна

МАН-аас Говийн бүсэд дэвшигчид хамтдаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлах Өмнөд бүсийн төв Онцгой байдлын газар болон Татварын газрын албан хаагчидтай уулзаж 2024-2028 онуудад МАН-аас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн хөгжлийн реформ, ШИНЭ ХОРШОО хөтөлбөрөө танилцуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр албан хаагчдын санал бодлыг сонсож, ярилцлаа.

Дулаарал, цөлжилт, байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотой малчдад учирч болзошгүй эрсдэлүүд, түүнийг дагаад тэдний эрүүл мэнд, нийгэм, боловсролын асуудлуудаас гадна ногоон хөгжил, бэлчээр, усны асуудлуудаар санал бодлоо солилцоо.

ШИНЭ МЭДЭЭ