МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАЛЧДЫН ТАЛААР БИЕ ДААСАН ГУРВАН ХУУЛЬ БАТАЛСАН
2024.06.21
Улстөр

МАЛЧДЫН ТАЛААР БИЕ ДААСАН ГУРВАН ХУУЛЬ БАТАЛСАН

Ажил үйлсээрээ тэргүүлж улсын тэргүүний сумаар шалгарсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ жил бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байна. Хангайн бүсэд нэр дэвшигчдийн уулзалтаар малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг иргэд хүссэн юм. УИХ отгон чуулганаараа малчдын амьдрал ахуй, нийгмийн баталгаа, хоршиж хөдөлмөр эрхлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын гурван хууль батлан гаргасан юм.

Энэ нь өвөлжилтийн хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан Мал аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлж буй байгалийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Малчны тухай хууль юм. Иймд малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, нийгмийн баталгааг нь хангах, зудын эрсдэлийг даван туулахад эдгээр хууль томоохон хувь нэмэр оруулах юм.

ШИНЭ ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛНА

Нүүдлийн соёл иргэншлийн газарзүйн гол зангилаа нутаг Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах түүхэн тогтоолыг УИХ 2022 онд баталсан билээ. Энэ хүрээнд Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн амтай байгуулахаар төлөвлөж байгаа юм.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэлхийн соёлын өв болсон Орхоны хөндийд Монгол Улсын улс төр, засаг захиргааны шинэ төв-Шинэ Хархорум хотыг байгуулж, хотын бүтээн байгуулалтад шаардлагатай суурь судалгаа, иж бүрэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ хэмээн тусгасан. Мөн шинэ Хархорумыг аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлэх юм. Хангайн бүсийн 1 дүгээр тойрогт нэр дэвшигчдийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтын үеэр ярилцсан гол сэдэв бол Хархорин хотын тухай байлаа.

ШИНЭ МЭДЭЭ